Эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн нөлөөлж буй сэдвээр ярилцлаа


11-р сарын 20
18 цаг 55 минут

       Монгол Улсын Ерөнхий сайдын ээлжит өглөөний уулзалт өнөөдөр (2023.11.20) Монголбанканд болж, эдийн засгийн өсөлт өрх гэрүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар эдийн засагчид, судлаачидтай ярилцлаа.   Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд оролцов.

     Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Цаашид эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрд хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал байна” гэв.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийн өрхөд үзүүлэх нөлөө, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд:

  • 2023 оны байдлаар Монгол Улсад 980 мянган өрх байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхүүдийн эзлэх хувь 2020 оны байдлаар 27.5 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 40.8 хувь болж өссөн. Ерөнхийдөө өрхүүд бага орлоготойгоос дундаж орлоготой руу, дунджаас өндөр орлоготой руу шилжиж байгаа нь сайн үр дүн болж байна.  
  • Орлого өндөр өрхүүд нийт өрхийн орлогын 40 хувийг тайлбарлаж байгаа бол орлого багатай өрхүүд нийт өрхийн орлогын  8 хувийг бүрдүүлж байна. Бага орлоготой өрхийн нийт орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 65 хувь хүртэл өндөр байгаа бол орлого өсөхийн хэрээр тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь буурч, цалингийн орлого нэмэгддэг байна.
  • 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар өрхийн дундаж орлого нь зарлагаасаа 200 мянган төгрөгөөр бага байв. Мөн бодит орлого сүүлийн гурван жилд буурсан үр дүн харагдаж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй орлогын дахин хуваарилалт буюу төсвийн бодлогын үр нөлөөгөөр энэ оны гуравдугаар улиралд орлого ба зарлагын зөрүү 80 мянган төгрөг болж буурсан. Мөн бодит орлогыг хамгаалахад төсвийн бодлогын суваг үр нөлөөтэй ажилласан нь тоон мэдээллээс харагдаж байна.
  • Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх хамгийн гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ манай улсын хувьд 28 хувьтай байна. Энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дундаж 40 хувиас харьцангуй бага байна.
  • Иргэдийн хадгаламж 2020-2023 оны III улирал хүртэлх хугацаанд 9.9 их наяд төгрөгөөс 13 их наяд төгрөгт хүрч өссөн байна. Үүнд 10 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн дүн 15 хувьд хүрч, өсжээ. Үүнээс иргэдийн хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээлийг хасвал 4.9 их наяд төгрөг байна.
  • Банкны салбарын нийт зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 14.0 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байна. Өрхийн орлого ба зарлагын зөрүү нь хэрэглээний зээлийг өсгөхөд нөлөө үзүүлж буй. 
  • Цаашид бодит орлогыг хамгаалахын тулд Төв банкны хувьд инфляцыг 6+-2 нэгж хувийн түвшинд хүрэх хүртэл хатуу бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлээс илүүтэй бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэх зохицуулалтыг хийх шаардлагатай зэргийг онцолсон юм.  

Эдийн засагчдын хувьд хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн өсөлтийг илүү иргэдэд хүртээлтэй болгохын тулд халамжийн бодлогуудыг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх буюу томоохон мега төслүүдийг хөдөлгөх, нефтийн үйлдвэр, гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Мөн хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх хүрээнд орон нутагт илүү зардал багатай байх боломжийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгож, хуваарилалтын гэхээсээ илүү зохицуулалтын үүрэгтэй болгох, Үндсэн хуульд заасан монгол хүн баялагтаа эзэн байх агуулгыг төрийн өмчийн компаниудын хувьцааг олон нийтэд эзэмшүүлэх байдлаар бодитойгоор хэрэгжүүлэх зэрэг олон саналыг хэллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагчид, судлаачдаас гарсан санал бүр дээр Засгийн газрын байр суурь, бодлогын талаар танилцуулав. Мөн цаашид эдийн засгийн бодлогын асуудлаар судлаач, эдийн засагчдын хийж буй үнэ цэнтэй судалгааны үр дүн, санал зөвлөмжүүдийг хүлээж авах нэгдсэн платформтой болох шаардлагатай байгааг онцоллоо.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ажлын хэсгийн гишүүд төвийн бүсийн тариалан эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзаж, Алтанбулаг боомтод ажиллав9 сар 13. 18:33Мэндчилгээ9 сар 13. 18:28Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хассан байна9 сар 13. 18:25УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа9 сар 13. 18:16Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулах шийдвэрийг гаргалаа9 сар 13. 16:28Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа БНСВУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчидтэй уулзлаа9 сар 13. 16:18Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байхыг уриалав9 сар 13. 16:08Сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан баг Өмнөговь аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна9 сар 13. 16:03Алба хаагчид хагас тонн хог, хаягдлыг цэвэрлэлээ9 сар 13. 15:49УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:44Ахмадууд бол хамгийн үнэтэй капитал9 сар 13. 15:34Айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна9 сар 13. 15:29БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа9 сар 13. 15:24УГТЭ-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 13. 15:2136 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ9 сар 13. 15:16Глобаль сангийн менежер Аллан Нфамбаг хүлээж авч уулзлаа9 сар 13. 10:2517 кг мансууруулах ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ9 сар 13. 10:22УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 10:15Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ9 сар 13. 10:08Сайд Т.Мөнхсайхан Өмнөговь аймагт ажиллаж байна9 сар 13. 10:02Монгол Улсын баг 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 19 дүгээр байрт жагсаж байна9 сар 13. 9:36Сансрын жуулчид түүхэнд анх удаа задгай сансарт гарчээ9 сар 13. 9:31Үргэлжилсэн борооны улмаас Өмнөговь аймагт уруйн үер буужээ9 сар 13. 9:23Үндсэн мэргэшлийн сургалтыг гадаад оронд зохион байгуулж эхэлнэ9 сар 13. 9:16“Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн хэн бэ?9 сар 13. 9:10Үхрийн баасыг боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ9 сар 13. 9:04Б.Ганхуяг хорих ялаа 2 жилээр, Т.Аюурсайхан 4 сарыг хасуулав9 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан9 сар 13. 8:44Дэлхийг дугуйгаар тойрсон америк бүсгүй дээд амжилт тогтоожээ9 сар 12. 13:30Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа9 сар 12. 13:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.