Иргэдийг нэгдүгээр сарын 1-ээс зургаан сар автобусаар үнэгүй зорчуулна


11-р сарын 21
14 цаг 19 минут

     Нийслэл том оврын 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тодруулбал, аравдугаар сарын 24-өөс энэ сарын 24 хүртэл тендерт оролцох аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах юм. Энэ хугацаа баасан гаригт дуусна.

Нийслэлийн Засаг дарга шинэ автобуснуудыг ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус автобуснуудад евро 5 стандартын түлш хэрэглэхээр төсөвт суулгах аж. Шинэ автобуснууд нийтийн тээвэрт явж эхлэхээр иргэн бүрд үнэ төлбөргүй зорчих карт олгох юм байна. Тус картаар иргэдийг зургаан сар зорчуулах аж. Ингэснээр нийтийн тээвэрт сууж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэдийн тоотой уялдуулж татаас олгодог болно.

2004 онд нийслэлийн иргэдийн 40 гаруй хувь нь нийтийн тээвэрт суудаг байсан бол одоо 24 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг болж буурсан байна. Гэтэл нийтийн тээврийн компаниудад улсаас олгодог татаасны хэмжээ буураагүй. Энэ жил л гэхэд нийтийн тээврийн 16 компанид 268 тэрбум төгрөгийн татаас төсвөөс олгох юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хоёр аж ахуйн нэгжтэй автобусаа дулаан грашид байрлуулах хэлэлцээр хийж байна. Хэрвээ энэ амжилттай болбол бүх автобуснуудаа дулаан грашид хийж, өглөө бүхэн цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд үйлчилгээнд гаргадаг болно. Мөн автобус дотроо үнэгүй WIFI-тай байна. Түүнчлэн дулаахан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог тусгай хаалгатай, гадна өнгө үзэмж ч хамгийн сүүлийн үеийнх байна.

CU, GS25, автобусны буудал бүхэн дээр үнэгүй зорчих карт тараана. Зургаан сар иргэд үнэгүй яваад үүний дараагаас нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргана” гэлээ.

Түүнчлэн , нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалин нэмэгдүүлж 3.5 сая болгох юм байна. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар хувийн машинаар зорчих иргэдийн тоо багасаж, нийтийн тээвэрт суух иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа бөгөөд нийслэлийн шинэ удирдлагууд нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоог 40 хувьд хүргэх зорилт тавьж байгаа аж.

Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав22 минут 12 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна25 минут 44 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ29 минут 45 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ57 минут 36 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 51 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.