АБГББХ: Байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжлээ


11-р сарын 21
18 цаг 27 минут

        Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно хэмээн заасныг дурдаад, УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж буйг танилцуулсан.

Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер, БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.

Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.

2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Дараа нь “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн.

Мөн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орох асуудлыг зөвшилцөв.

Зөвшилцөх асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенц зэрэг цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенцын хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнуудаа эдгээр конвенцод нэгдэн орж дэлхий дахинаа цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй цөмийн терроризм, цөмийн ослоос сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамтран аж ажиллахыг уриалсаар байгаа билээ. Одоогийн байдлаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод 91 орон, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцод 88 орон, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай  1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд 131 орон, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд 57 орон нэгдэн орсон байна. Дээрх конвенцуудад нэгдэн орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилго зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх, цацраг идэвхт эх үүсвэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааг сайжруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхээс гадна энэ хүрээнд тусламж авах нөхцөл бололцоог нээж бүрдүүлэх юм. Тус конвенцууд нь Монгол Улсын Үндсэн хууль үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдсан бөгөөд төсөвт нэмэлт зардал гарахгүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Сүүлийн үед цацраг идэвхт бодисын хаягдлыг Монголд булшлах болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед дуулдах нь ихэслээ. Чухам яагаад ийм мэдээлэл байнга гарах болов, мэдээлэл үндэслэлтэй эсэхэд тодорхой хариулт авья гэлээ.

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, Цөмийн хаягдал гэдэг нь цөмийн технологи хэрэглэж байгаа улс орнуудад бий болдог асуудал. Цацраг идэвхт ашигт малтмал,  урантай холбогдуулж зарим ТББ-ын төлөөллөөс цөмийн хаягдалтай холбоотой асуултуудыг тавьсан. Бид энэ оны 06 дугаар сард мэргэжлийн болон цөмийн энергийн эсрэг  үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон бусад 55 байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын атомын энергийн агентлагийн Хууль эрх зүйн газар, Цөмийн баталгааны газрын аюулгүй ажиллагааны газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож,  олон улсын экспертүүдийн тайлбаруудыг өгсөн.

Өнөөдөр хэлэлцэж байгаа аюулгүй ажиллагааны конвенцуудад дээр дурдагдсан асуудалтай холбоотой заалт байхгүй. Цөмийн хаягдал гэдэг нь өөрийн оронд үүсгэсэн цөмийн реакторт ажиллуулаад гарсан хаягдлыг хэлдэг учраас Монгол Улсад хамааралгүй,  тэр тусмаа шар нутагтай ямар ч хамааралгүй гэдгийг конвенц дахь заалтуудаар тодорхой болгосон гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан конвенцуудад нэгдэн орохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цөмийн технологийн энхийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдал, ураны олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдал, хяналтад буй үйл ажиллагаанаас байгаль орчинд нийлүүлэх хаягдал, ашиглагдахгүй болсон битүү цацраг идэвхт үүсгүүр гэсэн зүйлс байна. Монгол Улс гадны цөмийн хаягдлыг нутаг дээгүүрээ дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэсэн бодлоготой. Эдгээр зүйлсийг мөн дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэдэг асуудал дээр  хэлэлцээр хийхдээ онцгой анхаараарай. Учир нь энэ конвенцуудыг соёрхон баталсны ард иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс бол хардлага гарна. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гэж байна гэдэг асуудал яригдсаар ирсэн. Тийм учраас бид гадны улсын цөмийн хаягдлыг булшлахгүй, конвенцод нэгдэн орсноор мэдээллийн эх үүсвэрээ баталгаажуулж, цөмийн хаягдалтай холбоотой асуудлуудаар мэдээллүүдээ солилцох юм гэдгийг тодотгож өгөөрэй хэмээн Ажлын хэсгийн гишүүдэд сануулан, хуралдааны протоколд тэмдэглүүлж байгаагаа дурдсан.

Эцэст нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна7 сар 2. 23:54Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 2. 23:52Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана7 сар 2. 23:50“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно7 сар 2. 23:47Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 1. 23:382024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.7 сар 1. 23:33Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа7 сар 1. 23:27Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 22:51“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана7 сар 1. 22:49Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.