Шүүх том хэргүүдийг гацаагч болчихлоо


11-р сарын 22
10 цаг 19 минут

        Монголын шүүх байгууллагын суу алдар бадарч байна. Сүр хүчээ тэд Монголын ард түмэнд өчигдөр дахин тунхаглаж чадлаа. Урьдчилсан  хэлэлцүүлэг гээчийг зарлаж шоудлаа. Дээрээс өгсөн зааврынхаа дагуу дахиад нэг сараар сунгаж, хохирогч болох Монгол Улсын Засгийн газар, гол нь өмчөө луйвардуулсан татвар төлөгчдөд шүүх байгууллага дахин эр бяраа харууллаа.

"Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөтөлийн "Цeмeнт шохой"-н үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, нэмээд төрийн бас бус томоохон өмчүүдийг санхүү болон албан тушаалын луйвраар хувьдаа булааж авсан бүлэглэлийнхний гэм бурууг шүүх хурлын хувь заяа ер нь цаашдаа тун бүрхэг боллоо.

Дөнгөж энэ шийдвэрийг шүүхээс гаргангуут л “Оросуудаас өмчөө аваад ирсэн монголчуудад ял оноох нь буруу шүү” гээд сошиалаар захиалгатай постууд хөврөөд эхэллээ.

Өөрт оногдох өмчөө аваад ирсэн нь сайн уу, сайн. Хамгийн гол нь төрийн мөнгийг энд тэндээс тонгочуулж, шинээр нэг компани байгуулж дансанд нь төвлөрүүлэнгүүтээ төр, засгийн томчуудын “нөлөөллөөр” нүд ирмэх зуурт өмчлөлд нь шилжүүлж болохгүй ээ. За яахав, Эрдэнэтийг оросуудаас авсан нь гавьяа юм бол Хөтөлийн “Цемент шохой”, Дарханы төмөрлөг, Багануур, Бор-Өндөр, Шивээ-Овоогийн уурхайнууд гээд улсаа тэжээдэг том, том өмчүүдэд ХХБ тэргүүтэй, “сахал” Д.Эрдэнэбилэгийн “Кю Эс Си”, бусад гар хөлүүд нь “эзлээд” авчихсан байсан нь үнэн шүү дээ. Энэ бол илт хууль зөрчсөн луйвар.

Кинонд гардаг “Мафи”-ийн бүлэглэл гээч чинь ийм л санхүүгийн, улс төрийн луйвраар төрөө хүртэл худалдаад авчихсан байдаг юм. Тэр л хувилбарыг тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нар, төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга даамлууд нь нэгэн зэрэг хөдлөөд “сахал”-д хийж өгсөн байдаг. Азаар энэ бүхэн 2016 оны сонгуулиар засаг солигдоод ил болсон. Гэтэл тэд улс төрийн “засаглал”-аа тухайн үед алдсан ч шүүх засаглалыг өөртөө аваад үлдсэн байж.

Бүлэглэлийн босс "Сахал" Д.Эрдэнэбилэгт гурван сая ам.долларын барьцаагаар зугтаах боломжийг угтаа шүүх өөрөө олгосон. 300 тэрбумыг дансандаа авчихаад хэдэн жилийн турш хувийн  банкандаа эргэлдүүлж байгаа мань босст бол энэ дайны доллар бол хөх инээд шүү дээ. Одоо болтол “сахал” сураггүй. 2024 онд түүний аз таарч засаг төр наашаа цаашаа болбол буцаж ирнэ гэж тэр тооцоолж байгаа биз. 

Зурсан төлөвлөгөөнийхөө дагуу Монголд байхгүй гэдэг шалтгаанаар "сахал"-ын хэргийг шүүх тусгаарласан. Өчигдөр бол бусад 20 хүнийг нь шүүх дээр дуудаж авчирч жүжиглэв. Энэ хэлэлцүүлэг, шүүх хурлын эцсийн шийдвэр бол Монгол Улсын "Авлигын түүх"-нд онцгой чухал кэйс болох учраас иргэн бүр цаашдаа энэ дээр зориуд хэрэг болгож анхаарах хэрэгтэй санагдлаа. Нүд салгалгүй ажиглах хэрэгтэй юм байна.

Яагаад гэхээр нэг ТҮЦ биш, найман нэрийн дэлгүүр биш бүхэл бүтэн улс орныг тэжээдэг том том үйлдвэрүүдийг өөрсдийнхөө гарын үсгээр, тушаал шийдвэрээр “хуулийн дагуу” хулгайлсан, татвар төлөгчдийн мөнгөөр, Хөгжлийн банкны зээлээр хувьдаа завшсан нүсэр гэмт хэрэг шүү дээ. Нэг биш нэлээд хэдэн хүн оролцсон. Жирийн иргэд ч биш, тухайн үeдээ тамга атгаж суусан, дандаа дарга нар хамжсан байдаг.  Одоо энэ бүлэглэлийг 13 өмгөөлөгч өмгөөлж байгаа. Тэдний аль нэгийнх нь хүсэлтээр ч юм уу, эсвэл өөр ямар нэг хөгийн шалтагаар ч юм уу  шүүх хурлыг өчигдрийнх шиг дахиад хойшлуулж, сунжруулж, зунгааруулж мэдэх юм байна. Хугацаа хождог, ял завшуулдаг аргаа дахиад давтах нигууртай. Сошиалд зарим иргэн бухимдахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүх эрх мэдэл нь байхад төрөөс идэж уусан хэнийг ч шоронд хийж, шонд өлгөхгүй байна гэж шууд шүүмжилсэн харагддаг. Гэтэл хуулиараа бол Монголд гэм буруугийн асуудлыг Засгийн газар, Ерөнхий сайд биш, зөвхөн гуррван шатны шүүх л эцэслэж шийддэг.

Харамсалтай нь, бодит байдал дээр шүүх яадаг болсон бэ гэхээр ялангуяа авлигачдын хэргийг болж өгвөл хэрэгсэхгүй болгочихдог. Эсвэл хугацаа хожиж явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрдөг. Нэг бол хялбаршуулсан журмаар шийдсэн болоод хэрэг нь хаагддаг. Бүр сүүлдээ мөнгөтэй л бол барьцаа үлдээгээд хилээр гараад "сахал" шиг зугатаачихдаг болсон.

Гурван шатны шүүх нь шийдвэрээ гаргачихсан байхад С.Баярцогтын хэргийг л гэхэд Дээд шүүх нь татаж авч дахиж хэлэлцээд буруугүй гээд гаргачихсан. Ард түмэн өнөөдөр ч энэ дээр бухимдаж байгаа. Саяхны жишээ гэхэд авлигын хэргээр үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан Багануурын уурхайн захирал асан нөхөрт 27 сая төгрөгийн торгох ял шийтгээд явуулж байх жишээтэй. Энэ удаа ч иймэрхүү тохироог шүүхийнхэн хөшигний цаана хийсэн байх магадлал тун өндөр гэж хуулийнхан жиг жуг хийж буй. Нэр бүхий сайд, дарга асан 20 хүнд холбогдох, 300 гаруй буюу нэг портeр машинд багтах дайны хавтаст хэрэгтэй энэ хэргийг шүүх хурал магадгүй ирэх сонгууль өнгөртөл замхарч мэдэхээр боллоо. Магадгүй цаашдаа хулгайч нарыг “Үндэсний баатрууд” болгож мандуулахыг ч үгүйсгэхгүй цаг үе иржээ. Энэ том луйврын хэрэг замхарч хэрхэвч болохгүй. Хэрэв шүүх байгууллага энэхүү төрөө тоносон том луйврыг “60 тэрбум”-ын хэрэг, Хөгжлийн банкны луйварчдад ял завшуулсан шигээ хандаад замхруулбал араас нь “Нүүрсний хэрэг”, “Ногоон автобусны хэрэг” гээд авлига, албан тушаалын олон хэргүүд нохойн замаар орох болно.

Эх сурвалж: М.ЗУЛ ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 44 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 47 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 19 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 цаг 2 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.