Арми доторх алуурчдаас ЯЛ АСУУГААЧ, Жанжин штабын дарга аа!


11-р сарын 22
10 цаг 24 минут

      Хугацаат цэргийн алба хаахаар очсон хүү нас барсан хэргийн мөрөөр олон нийт таамаг дэвшүүлж эхэлжээ. Нэг хүн “Цэрэг, арми дотор гадны гар хөл шургалж, талцуулж, хагаралдуулах гэж ийм зүйлүүд хийгээд байна уу” гэсэн пост бичжээ. Олон ээж аав “Бид хүүгээ цэрэгт явуулахгүй” хэмээн  сэтгэгдлээ илэрхийлж сошиалд давалгаалах болов. Мэдээллийн зарим сайт өдөр бүхэн цэрэг нас барсан, гэмтэж бэртсэн асуудлын мөрөөр сурвалжилж, мэдээлэл хүргэх боллоо.

Хэрэв Монголын арми дотор гадны гар хөл шургалсан бол манай тагнуулынхан мадаггүй барьж, хорих байсан биз. Нэг сэтгүүлчийг, дараа нь нэрт яруу найрагчийг гадны гар хөл болсон гэж баривчлан, шүүх хурлууд нууцын зэрэгтэй явагдаж, цоожтой хаалганы цаана суулгасан. Тэгэхээр арми доторх алуурчид гаднынхан биш дотоодынх болж таарч байна. Дотоодынхдоо мөрдэс зүүсэн хурандаа, генералуудын үр удам, үргэлжлэл байдаг биз. Ингэж асуух ч хэрэггүй, ер нь бол үе уламжилсан ирсэн, нөгөө ширээ залгамжлагч гэдэг шиг гэдгэр нөхдүүд байдаг юм билээ.

Нэрт сэтгүүлч Адуучийн Даваасамбуу агсан арми дахь дэглэлтийн талаар “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” нийтлэлээ тэртээ 1980-аад онд бичсэн. Гэтэл одоо ч цэрэгт дэглэлт байна, шүүх, цагдаа шалгаад илрүүлж чаддаггүй алуурчид тэнд бугшжээ. Үүнийг хэн цэгцэлж чадах вэ гэвэл нэгдүгээрт Жанжин штабын дарга, хуурай замын цэргийн командлагч байж таарна. Цаашилбал, бодлого барьж буй Батлан хамгаалахын сайд, бүр цаашаа гэвэл Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, түүний цэргийн бодлогын зөвлөхүүд л чадна. Тэд чадахгүй байна гэхээр алуурчид нь авлигажиж, эрх мэдэлжиж, мафижиж, бүр цаашаа “Вант улс” болчихож. Дийлдэхгүй эрх сүртэй болчихож гэж ойлгогдож байгаа юм.

Мэдээж үүний зэрэгцээ  “Цэрэг, армиараа оролдох хэрэггүй л байгаа юм даа” гэж ярьж, бичиж байгаа хүмүүстэй санал нийлнэ. Дотоод, гадаад байдал, ороо бусгаа байгаа дэлхий, хүчний төвүүдийн хурдтай шилжилт гээд олон хүчин зүйл байна. Цэрэг, армиа хүчирхэг байлгах шаардлага зөвхөн Монгол гэлтгүй  өнөөдөр бүх улс оронд  бий болж байна. Харин манайд цэргүүд нэгнээ алж, дотроо “байлдаж” тоглож байна. Хэрэв хүнд хэцүү цаг ирж гэмээ нь ийм сахилга батгүй цэрэг арми эх орноо, элгэн түмнээ хамгаалж чадна гэж үү. Арми доторх алуурчдаасаа ял асууж чадахгүй бол ямар ирээдүй биднийг хүлээж байна вэ гэдгийг дээрх эрхмүүдээс асуумаар байна?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ16 минут 35 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ2 цаг 59 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 10 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.