Нэгдсэн хэлэлцүүлэг “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг тодорхойлох нь” сэдвээр үргэлжиллээ


11-р сарын 23
10 цаг 21 минут

       Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордонд эхэлсэн. “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны III танилцуулах хэсэг “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг тодорхойлох нь” сэдвээр үргэлжиллээ. Олон Улсын Парламентын Холбооны  Олон улсын зөвлөх Мэг Мунн “Хүний  эрх ба жендэрийн  мэдрэмжтэй парламент”  сэдвээр илтгэл тавив.

Тэрбээр, хүний эрхийг хангахад парламент чухал үүрэгтэй. Тухайлбал, парламент үндсэн эрх чөлөөг хамгаалахаас гадна хүний нэр төр, тэгш байдал, шударга ёсыг хамгаалах хууль тогтоомж батлан хэрэгжүүлэх, олон улсын конвенцийн хэрэгжилтийн байдал болон олон улсын хүний эрхийн стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих зэрэг үүрэг хүлээдэг.  Мөн хүний эрхийн конвенцийг дагаж мөрдөөгүй тохиолдолд Засгийн газарт хариуцлага тооцох, хүний эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт хийгээд CEDAW (Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц) зэрэг хүний эрхийн хяналтын байгууллагуудын дүгнэлт хэлэлцүүлэгт оролцох, олон улсын хүний эрхийг хамгаалах, сурталчлах үйлсэд хувь нэмэр оруулах нь парламентын үүрэг хэмээн илтгэлийнхээ эхний хэсэгт онцоллоо. Мөн тэрбээр хүний эрхийг хамгаалах үндсэн баримт бичгүүдийн тухай илтгэлдээ танилцуулсан. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь суурь баримт бичиг ажээ. Түүний дараа 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ICCPR) нь иргэний болон улс төрийн эрх, тэр дундаа амьд явах эрх, үг хэлэх эрх чөлөө, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг асуудлыг тусгасан баримт бичиг ажээ. Харин 1966 онд батлагдсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ICESCR) нь хөдөлмөрлөх, сурч боловсрох, амьжиргааны зохистой түвшин зэрэг эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг тусгасан ажээ. Тэрбээр цааш нь эмэгтэйчүүдийн алагчлах хэлбэрийг устгах тухай конвецийг /CEDAW/ тус тус илтгэлдээ онцолсон. CEDAW ба парламент, CEDAW ба парламентын хяналт гэсэн сэдвээр илтгэсний  дараа жендэрийн мэдрэмжтэй хууль боловсруулахад парламентын үүргийн талаар танилцууллаа.  Мөн тэрбээр эмэгтэйчүүд, охидын эрхийг хангах хуулийн шинэчлэлийг сурталчлах, санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлахад парламентын гишүүд чухал үүрэгтэй гээд Чили, Гүрж зэрэг улсын жишээг иш татав.  Чили улс 2018 онд Төлөөлөгчдийн танхимаас Эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдлын хороог байгуулсан. Тус хороо нь  жендэрийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгөхийн тулд хууль тогтоомжид үнэлгээ хийдэг ажээ. Харин Гүрж улс 2018 онд  парламентын гишүүдэд хууль тогтоомж, бодлогын иж бүрэн судалгааг зөвлөмжийг хүргүүлсэн байна. Парламентын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын зөвлөлөөс улс төрийн оролцоо, эдийн засгийн чадавх, эрүүл мэнд зэрэг 9 салбарыг хамарсан “Гүрж Улсын жендэрийн тэгш байдал: саад бэрхшээл, зөвлөмж” илтгэлийг нийтэлсэн талаар дурдлаа.

Түүний дараа ОУПХ-ны Жендэрийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте “Жендэрийн мэдрэмжтэй парламент ба шинэчлэл” гэсэн сэдвээр илтгэв. Тэрбээр, эмэгтэйчүүд улс төрийн үйл явцад бүрэн дүүрэн, аюулгүй, хөндлөнгийн оролцоогүйгээр оролцох эрх чөлөөг хангах талаар ОУПХ-ноос гаргасан тогтоолыг танилцуулсан. Тэрхүү тогтоолд, парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зорилтод хүрэх хугацааг тогтоож, энэ хувийг цаашид 50 хувьд хүргэх хугацааг мөн тогтоохыг парламентуудад уриалсан. Хоёрт, парламентуудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохирсон,  жендэрийн түншлэлийг дэмжсэн, нийгэм дэх тэгш байдлыг бүрэн хангасан орчин болгох зорилгоор байгууллагынхаа жендэрийн мэдрэмжтэй байдлыг дүгнэж үнэлэхийг тус тус уриалсан байна.

ОУПХ нь эмэгтэйчүүд, залуучууд болон нийгмийн эмзэг бүлгүүдэд онцгой анхаарал хандуулж, парламентад төлөөлөл нь төдийлэн хангагдаагүй бүлгүүдэд хүрч ажиллах, төлөөлөх боломжийг дэмжинэ. Парламентын бүтэц бүрэлдэхүүнээс гадна ОУПХ-ны жендэрийн мэдрэмжтэй  парламентын үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэлбэрийн асуудлыг үйл ажиллагааны гол анхаарах чиглэл болгоно. Цаашлаад хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх парламентын үйл ажиллагааг дэмжих бодлого баримталж байна гэв.

Тэрбээр цааш нь парламентууд жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихийн тулд институцийн хувьд юу хийж байна вэ, жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаанд бодлого ямар мэдээлэл өгдөг вэ, дэлхийн парламентуудын институцийн бүтэц жендэрийн мэдрэмжтэй юу, жендэрийн мэдрэмжтэй парламент нь бүтэц, үйл ажиллагаа, арга барил ямар байх талаар илтгэлдээ онцоллоо.

Мөн жендэрийн тэгш байдлыг дэмжих нь нийт байгууллагын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүгдийнх нь үүрэг байна. Жендэрийн тэгш байдлыг хангасан, дэмжсэн парламент нь сонгогчдод илүү сайн үйлчилж, илүү хууль ёсных байдаг гээд жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм. Хамгийн түрүүнд парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, удирдах албан тушаалын эрх тэгш байдлыг хангах, жендэрийн тэгш байдлын тухай хууль тогтоомж, бодлогыг бэхжүүлэх, парламентын бүхий л үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй дэд бүтэц, парламентын соёлыг бий болгох буюу сайжруулах, жендэрийн тэгш байдлын төлөөх үүрэг хариуцлагыг эрэгтэй, эмэгтэй бүх парламентын гишүүд хуваалцаж байх, улс төрийн намуудыг жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэгч байхыг уриалах, парламентын ажилтнуудын жендэрийн мэдрэмж, жендэрийн тэгш байдлыг сайжруулах, парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, оролцоо болон удирдах албан тушаалын эрх тэгш байдлыг хангахад төлөвлөж ажиллах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн парламентад орох боломжийг дэмжих, парламентад удирдах албан тушаалд томилогдоход нь дэмжлэг үзүүлэх нь дэлхийн өнцөг булан бүрт тулгамдсан асуудал хэвээр байна. Тиймээс тусгай хууль тогтоомжийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль болон улс төрийн намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж болохоос гадна мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд тэнцүү, эсхүл парламент дахь төлөөлөлтэй нь ижил байх тохиолдолд парламентын албан тушаалд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд давуу байдал олгох баталгаажуулсан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мэргэжилтэн Мариана Дуарте цааш нь 2022 онд гаргасан Кигалигийн тунхаглалыг танилцуулсан. Тэрхүү тунхаглалд,  сонгуульд нэр дэвшихэд квот тогтоож улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь ижил тэгш байдлыг хангах, хууль боловсруулах, хэрэгжүүлэхэд  жендэрийн мэдрэмжтэй байх,  эмзэг бүлгийн асуудалд онцгойлон анхаарах, жендэрт суурилсан гадуурхал, хүчирхийлэл болон хор хөнөөл учруулахыг арилгах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулж, шударга ёсыг хангах, асран хамгаалах үүрэгт ижил тэгш байдлыг хангах, парламентын гишүүдийн эрэгтэй, эмэгтэйгээс үл шалтгаалан, гэр бүлийнхээ өдөр тутмын асран хамгаалах ажлын 50 хувийг хариуцдаг байх талаар тусгажээ. Үүний тулд парламентын жендэрийн мэдрэмжийн түвшинг хоёр удаа үнэлэх, жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээний үр дүн, зөвлөмжийг хэрэгжүүлэх бүтцийг бий болгох, парламентын бүхий л удирдах албан тушаалд тэнцвэртэй байдлыг хангах журмыг батлах,  Жендэрийн тэгш байдлын хороо эсхүл ижил төстэй байгууллагыг бий болгох, нөөц бүрдүүлэх, чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн дарамт, дээрэлхлийг үл тэвчих зорилготой хатуу бодлогыг хэрэгжүүлэх тусгай арга хэмжээ авахаар тусгасан байна гэв.  Хэлэлцүүлэг "Хүний эрх жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь"  сэдвээр үргэлжиллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийн хуваарь гарлаа8 сар 1. 12:05Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ7 сар 31. 18:43Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна7 сар 31. 18:39Хилийн боомтуудын наймдугаар сард ажиллах хуваарь7 сар 31. 18:35Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна7 сар 31. 18:28Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 31. 18:26Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ7 сар 31. 18:24Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ7 сар 31. 18:18320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 31. 18:13БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг: Монгол Улсын “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хэвийн байдалд ороход нь анхаарч ажиллаж байна7 сар 31. 12:47Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана7 сар 31. 12:44Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төв хүртэлх явган хүний замыг шинэчилж байна7 сар 31. 10:13НӨАТ-ын II улирлын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ7 сар 31. 10:08Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа7 сар 31. 9:56Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ7 сар 31. 9:53Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа7 сар 31. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ7 сар 31. 9:47Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ7 сар 30. 13:29Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв7 сар 30. 13:27Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраажээ7 сар 30. 13:25Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв7 сар 30. 12:11Цунамигийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа7 сар 30. 12:08Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна7 сар 30. 10:10Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ7 сар 30. 10:06Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна7 сар 29. 20:44ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй7 сар 29. 20:36Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ7 сар 29. 20:32Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна7 сар 29. 20:30“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 39 оюутан Герман улсад сурахаар боллоо7 сар 29. 20:29Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо7 сар 29. 20:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.