Хүүхдүүдийн дунд тархсан өвчний мэдээллийг Хятадаас шаардав


11-р сарын 23
14 цаг 18 минут

     Хятадын хойд хэсгээр уушгины хатгалгаа олноор бүртгэгдэх болжээ. Ялангуяа, хүүхдүүд ихэвчлэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг тусах болсон тул ДЭМБ Бээжингээс дэлгэрэнгүй мэдээлэл хүсч байна. НҮБ-ын Эрүүл мэндийн агентлаг Лхагва гаригт мэдэгдэл хийхдээ "Хятадад хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны олон тохиолдол нэг дор бүртгэгдэж, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн тул нарийн мэдээлэл авах албан ёсны хүсэлтийг ДЭМБ гаргасан" гэв.

Хэвлэлд мэдээлснээр, Бээжин, Ляонин болон хойд нутгийн бусад газрын хүүхдийн эмнэлгүүд ачаалал ихтэй байна. Тиймээс эрх баригчид ямар нэг тахал өвчнийг нуун дарагдуулж байна уу гэх асуулт эцэг эхчүүдийн дунд үүсчээ.

Хятад улс Covid-19-ийг тэглэх стратегийн хүрээнд хатуу арга хэмжээ авч байсан. Энэ үетэй харьцуулахад томуу төст өвчний тохиолдол нэмэгдэх болжээ. Covid-19-өөр тогтохгүй томуу, микоплазма, синцитиал вирус зэрэг эмгэг төрүүлэгч бичил биетүүд тархаж байгаа тул амьсгалын замын өвчлөл нэмэгджээ. Хятадаас гадна өөр олон оронд Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсны дараа амьсгалын замын өвчлөлийн тоо ихэссэн байна. 

Амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь Covid-19-ийн хязгаарлалтыг цуцалсантай холбоотой гэж Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс тайлбарлав.

Covid-19 анх дэгдэх үед буюу 2019 оны арванхоёрдугаар сард анхны тохиолдлуудыг тайлбарлах боломжгүй уушгины хатгалгаа гэж мэдээлж байв. Улмаар 2020 оны нэгдүгээр сард анхны нас баралт бүртгэгдэж, Хятад улс Covid-19-ийн генетикийн дарааллыг олон нийтэд дэлгэсэн. Вирусийн хурдацтай тархалт, ноцтой байдалд түгшсэн ДЭМБ мөн оны гуравдугаар сард Covid-19-ийг тахал өвчин гэж зарлаж байв.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянхошуу орчимд агаар их бохирдолтой байна2 цаг 49 минутын өмнө“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна2 цаг 58 минутын өмнөӨнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо4 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 7 минутын өмнөТББХ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив5 цаг 9 минутын өмнөТээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэлжээ6 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн6 цаг 24 минутын өмнөАгаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө1 сар 15. 22:12Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгааг нэгтгэж, дүн шинжилгээ хийхээр тогтов1 сар 15. 21:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ1 сар 15. 21:13УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 сар 15. 21:09Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ1 сар 15. 21:05ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ1 сар 15. 19:07“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо1 сар 15. 17:06Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд1 сар 15. 13:17Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна1 сар 15. 13:09Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 29, 30, 31-нд амарна1 сар 15. 12:42Нэгдүгээр хороололд агаар хамгийн их бохирдолтой байна1 сар 15. 9:12ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө1 сар 15. 9:07Мөс цөмрөх аюулаас сэрэмжил1 сар 15. 9:01ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов1 сар 15. 8:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо1 сар 15. 8:54Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?1 сар 15. 8:40Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ1 сар 15. 8:31ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 сар 15. 8:27“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу1 сар 15. 7:23У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл1 сар 15. 7:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн1 сар 15. 7:03Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлд ус ашиглаж байгаа талаарх мэдээллийг сонслоо1 сар 14. 16:23Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулав1 сар 14. 15:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.