Хүний эрхийн зарчмуудыг тусгаж, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаа явуулж байна


11-р сарын 24
10 цаг 06 минут

      Жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлэгт “Жендэрийн тэгш байдлыг хангах асуудал” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв. Хуульд зааснаар жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хариуцдаг. Эмэгтэй гишүүд албан ёсоор бүлэг байгуулах эрх зүйн зохицуулалтгүй боловч сайн дурын үндсэн дээр нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, албан бус бүлэг байгуулах хэлбэрээр ажиллаж байна. Тухайлбал, 2020-2024 оны парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээр ахалдаг. УИХ-ын түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал бодлогын түвшинд баталгаажиж, үе шаттай хэрэгжиж байгаа гэв. Тэрбээр, УИХ-аас өөрийн үйл ажиллагаа болон баталж буй хууль тогтоомжийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд тусгайлан анхаарч, хэрэгжүүлэхэд шаардагдах эрх зүйн механизм, бүтцийг бий болгох чиглэлээр ахиц дэвшил гаргасан хэмээн дүгнээд үндэсний хууль тогтоомжид хүний эрхийн зарчмуудыг тусгаж, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, хууль тогтоох  үйл ажиллагаа явуулж байгаа талаар онцоллоо.

Түүнчлэн УИХ-д жендэрийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх мэдээллийн дэд бүтэц, судалгаа шинжилгээний арга зүй, удирдамж, гарын авлага хангалтгүй, энэ чиглэлээр ажилтнуудын ойлголт чадавх сул, дадал болж чадаагүй тухай дурдаад Монгол Улсын хэмжээнд хүйсээр ангилсан бүртгэл, статистик мэдээлэл гаргах ажил хэрэгжилтийн шатанд явна. Жендэрийн тэгш байдлыг хангах үүрэгтэй байгууллагууд болон УИХ-ын хамтын ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй гэж хөндлөнгийн  судалгааны байгууллагууд дүгнэснийг танилцууллаа.

Түүний дараа парламент дахь жендэрийн соёл, орчин, бодлогын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хараат бус, хөндлөнгийн шинжээчид, байгууллагаар жендэрийн үүднээс үнэлүүлэх, шаардлагатай өөрчлөлтийг тусгахад анхаарч ажиллах, УИХ-ын дотоод дүрэм, журмуудыг хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байдлаар боловсронгуй болгох, Төрийн ордонд эмэгтэй гишүүд, УИХТГ-ын ажилтнуудад зориулсан хүүхэд асрах тусгай өрөө гаргах асуудлыг судалж шийдвэрлэх, парламентад бэлтгэж буй олон нийтэд чиглэсэн хэвлэлийн мэдээ, мэдээллийг жендэрийн үүднээс хянах аргачлал, тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарах шаардлагатай гэж дүгнэжээ.

Жендэрийн үнэлгээний хүрээнд тавьсан асуулгын хариуд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, ПССХ-ийн захирал Ц.Цогзолмаа, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нар УИХ-ын Тамгын газар дахь жендэрийн соёл, орчны хүртээмж, баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, парламентын жендэрийн мэдрэмжтэй дэд бүтцийг бүрдүүлэхэд Төрийн ордноос эхэлнэ. Энэхүү ордонд УИХ-аас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс зөвхөн парламентад хамаатуулах боломжгүй юм. Гэхдээ хүний эрхийн үүднээс зохицуулалт хийх бүрэн боломжтой гээд  Тамгын газар нь ажлын байрны соёл, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд ажиллаж байгаа гэв.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нь Төрийн албаны тухай хуулийг баримтлан ажилладаг ч найман цагаар бус яаралтай горимоор ажиллаж, шаардлагатай тохиолдолд дайчлагдах хүртэл үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү нөхцөл байдал хийгээд хүний эрхийн мэдрэмжийг хангахад ажилтнуудын хүсэлтийн дагуу чөлөө олгох, ажлын цагийн хуваарийг уян хатан зохицуулах хүсэлтийг Тамгын газрын ажилтнаас илэрхийлсэн юм. Мөн Төрийн ордны өрөө, тасалгаа хүртээмжгүй бол цахимаар алсын зайнаас ажиллах боломжоор хангах тухай санал ч гаргаж байв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, жендэрийн мэдрэмжгүй төлөвлөлт  ноцтой асуудал дагуулдаг тул манай парламент үүнийг анхаарах ёстой хэмээв. Хэлэлцүүлэг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын чөлөө олгох, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах зэрэгт дэвшил гаргаж, манлайлах хэрэгтэй гэсэн санал, зөвлөмжийг гаргаж, салбар хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 цаг 40 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 цаг 45 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав8 цаг 3 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна8 цаг 7 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ8 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 54 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.