Хүүхдүүдийн дунд дэгдсэн хатгалгааны талаар Хятад улс мэдээлэл өгчээ


11-р сарын 24
16 цаг 10 минут

      БЭЭЖИН, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /AP/. Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.

Тодруулбал, тус улсад “үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин” илрүүлээгүй байна гэж мэдэгджээ.

Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр нь тодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг албан ёсоор хүссэн байна.

Гадаадын эрдэмтдийн хувьд нөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийг илтгэнэ гэж үзэхгүй байна.

Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчний онош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг. Тухайлбал, SARS, COVID-19-ийг анх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.

Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ. Цар тахлын үеэр тогтоож байсан хязгаарлалтыг цуцалсны дараа бусад улс оронд амьсгалын замын синцитиал вирус /RSV/ зэрэг амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан билээ.

Түүнээс долоо орчим хоногийн дараа ДЭМБ Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл бүртгэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлжээ.

НҮБ-ын харьяа тус агентлаг пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй теле хурал хийж, хүссэн мэдээллээ авсан байна. Тэдгээрээс дурдвал, 10 дугаар сараас хойш бактерийн гаралтай халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.

“Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын өвчний танилцуулгад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй” гэж ДЭМБ мэдэгджээ. Түүнчлэн Хятадын албаны хүмүүс өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын эмнэлгүүдэд хэт ачаалал үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна.  

Эх сурвалж: montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 27 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 30 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ2 цаг 2 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 55 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.