Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг бүтээгч” аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “И-Баланс” цахим системийн талаар сургалт зохион байгууллаа.
“Бүтээгч Хан-Уулчууд-2023” сургалтад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас цахим санхүүгийн тайлангийн шинэчилсэн “И-Баланс” системийн нэвтрэлт, хөгжүүлэлтийн явц, хэрэгжүүлэх арга зам, аргачлалын танилцуулгыг хийлээ.
Багц сургалтад төр, хувийн хэвшлийн 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, нягтлан бодогчид хамрагдлаа.
Тус татвар, нийгмийн даатгалын шинэчилсэн хууль тогтоомжийг таниулах багц сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгүүд хамтран зохион байгуулав.
Сэтгэгдэл бичих