Шатахуун хомсдож малчид явгарчээ


11-р сарын 27
10 цаг 17 минут

        Шатахуун тасалдаад хагас сар гаруй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаагаас үүдэж шагийн түлшний наймаа газар аваад буй. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдийн гараар орж 4200-4500 төгрөг болжээ. Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 бензиний хүртээмж багассан. Харин орон нутагт дизель түлш, АИ-92 бензин олдохоо больж малчид малдаа явж чадахгүйд хүрчээ. Аргаа барсан малчид аймаг, сум дамжин шатахуун хайж байгаа тухай бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Ашигт малтмал газрын тосны газар АИ-92 шатахууны 23 хоног, дизель түлшний 19 хоногийн нөөцтэй байгаа, тус газрын тосны газрын дарга Л.Баярмандал шатахууны нөөц хэвийн болж байна гэсэн юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногт зүүн аймгуудын нутгаар цасан шуурга болж хоногт 335 иргэн төөрч, сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсон байна. Онцгой байдлын алба хаагчид 334 иргэнийг эсэн мэнд олжээ. Харин Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олсон байна.

Өвөлжилт хэцүү энэ үед малчдын хөлд дүүжлэх унаа нь машин, мотоцикл байдаг. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт орсон цасан шуурганы улмаас олон мал шуурганд урууджээ. Гэвч орон нутагт шатахуун тасалдсан хэвээр байна. Энэ талаар Сайншанд сумын малчин Д.Банзрагч “Цасан шуурганы улмаас ихэнх айлын адуу, үхэр уруудсан. Гэвч Дорноговь аймгийн хэмжээнд дизель түлш, бензин олгохгүй байна. Шунхлай шатахуун түгээх станц АИ-92  бензинийг 50 мянган төгрөгт олгож байна. Бусад нь өөрийн харилцагч байгууллага болон хөнгөлөлтийн карттай хүндээ л шатахуун олгож байна. Өвөлжилт хэцүү энэ үед малчид бидний хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикл байдаг. Гэвч явганаас ялгаагүй байдалтай байна. Малынхаа хойноос явдаггүй малчин гэж хаана ч байхгүй. Өдөр бүр төв орж бензин авч малдаа явж байна. Эрэлд явж байгаа шатахуунгүй суусан хүмүүс манай ойр хавиар дүүрэн байна. Шагийн түлш ч олдохгүй байна” гэсэн юм.

Харин УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 мянган тонн, АИ-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим байдаг. ОХУ-ын Засгийн газраас хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойших 21 хоногт бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байсан. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон" гэв.

Цаашид баруун аймгуудын зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Салбарын сайд шатахууны нөөц хэвийн байгаа гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр орон нутагт хязгаарлагдмал хэвээр байна. Шатахуун хомс учраас цасан шуурганд уруудсан малдаа явж амжаагүй малчид ч байгаа аж. Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын малчин Б.Хөлөг “Малчдыг морио унаач гэх шүүмжлэл их харагддаг. Цаг сайхан үед мориор малаа хариулж болдог. Харин зудын нөхцөл үүсээд буй энэ үед морь унаж малд тэр тусмаа эрэлд явах хэцүү. Өнгөрсөн лхагва гарагт болсон шуурганаар айлуудын бод мал их уруудсан. Манай адуу, үхэр уруудсан. Бензин олгохгүй байгаа учраас малдаа явж чадахгүй байна. Шатахууны хомсдол энэ хэвээрээ байвал хэдэн малчдын хот нь харлах нь ээ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна44 минут 54 секундын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна49 минут 38 секундын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав53 минут 38 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав3 цаг 9 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 цаг 12 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ3 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ3 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 59 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ6 цаг 26 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 цаг 37 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.