Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотноо энэ сарын 25-26 -ны өдрүүдэд зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн “DUBAI CUP-2023” тэмцээнд Гимнастикийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Ундрам амжилттай оролцож (All round) нийлбэр дүнгээр 107,15 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд 15 орны 350 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл бичих