"2.5 сая нүүрсний машины бичлэгийг шүүж байна"


11-р сарын 27
15 цаг 30 минут

          Нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б. Энхбаяр мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Нүүрсний хэргийг хянан шалгах улсын түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх товыг тогтоож, гэрчээр дуудах түр хорооны тогтоолыг баталсан. Нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийнэ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна. Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно. Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно. Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл, дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.

Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Тус сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн асуудлаар хоёр дахь сонсгол болно.

Хуульд заасны дагуу нээлттэй товыг зарлаж байна. Хянан шалгах түр хорооны даргаар миний бие 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Шинжээчдийг томилсон. Намайг очсоны дараа таван шинжээчийн гурав нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш нийт 15 шинжээч томилсон. Одоо 17 шинжээчийн хамтаар нэг сар ажиллаж байна. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит таван компани, хоёр аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт байгууллахаар албан бичиг хүргүүлсэн байна. Нотлох баримтын цар хүрээний хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших санхүүгийн мэдээллийг авч үзэж байгаа. Хоёрдугаарт Тавантолгой ХК дээрх байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч үзэж байгаа. Гуравдугаарт, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, түүний программын 270 мянган бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн 13 жилийн уулын олборлолтын тайлан, санхүүгийн программын дата. Дөрөвдүгээрт, Гашуунсухайт дахь гаалын газраас Цагаан хадад байрлах 36 бүст байрлах 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг. Тавдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2023 оны аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг хянаж, борлуулалтын тайланг хянаж, тус компанийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбоотой 188 гаруй мянган гэрээг шалгаж байна. Долдугаарт, нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээдээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, холбоо хамаарлыг тогтоохоор ажиллаж байна.

Шалгалтын явцад зарим хүндрэлүүд үүсч байна. Нэгдүгээрт, Даланзадгадын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу ажиллаж байсан хүмүүсийн материал, намтарыг ирүүлэхгүй байна. Хоёрдугаарт, авто тээврийн үндэсний төв олон улсын тээврийн С зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайланг ирүүлээгүй байна. Гуравдугаарт, шинжээч нар тайлбар авах зорилгоор Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой ХК-д таван өдөр томилолтоор ажилласан ч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын сахилга сулын учир баримт материалаа өгөөгүй, хүлээлцдэггүй, шаардлагатай баримтыг хугацаанд нь ирүүлдэггүй зэрэг асуудлууд илэрсэн. Нийтдээ 2011 оноос 2023 оны байдлаар 108 сая тонн нүүрсний борлуулалтын 20 их наядын борлуулалтын орлогыг харьцуулж байна.

Сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. 175 иргэнийг дуудах тогтоол батлагдлаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир энэ тоо нэмэгдэнэ. Эхний сонсголд ирэх 175 иргэнийг танилцуулъя.

Эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 62 иргэнийг дуудна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Адьшаа, УИХ-ын гишүүн асан Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс болох Б.Бадраа, Б.Батаа, Будын Мятав, Бодьхүүгийн Дэндэвсам, н.Цэвээн, н.Отгонжав, н.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Хүрэлээ, н.Амгалан, н.Энхбат, н.Бадрах, н.Золжаргал, н.Түмэндэлгэр, н.Цогтсүрэн, н.Баттулга, н.Бяцхансүх, н.Жаргалсайхан, н.Идэрцог, н.Түвшинбаяр, н.Эрдэнэ-Очир, н.Мөнхбат, н.Мядагсүрэн, н.Батчулуун, н.Сумъяа, н.Мөнхбаяр, н.Түмэнбаяр, н.Баянбат, н.Сэддорж, н.Нарантуяа, н.Мөнхбаатар, н.Ганболд, н.Даваацэрэн, н.Мөнхдэлгэр, н.Содномцэрэн, н.Амарсанаа, н.Лхагвадорж, н.Мөнхдуул, Ханбогд  сумын засаг дарга н.Нэхийт, Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга н.Золжаргал, н.Алтансүх гээд 2012 оноос хойших бүх ашиг малтмалын агентлагийн дарга нарыг дуудаж байгаа.

Хоёр дахь өдрийн сонсгол буюу 5-ны өдөр гэрчээр дуудах албан тушаалтнууд Пүрэвдулам Дөлгөөн хайрхан аудитын захирал, Тунгалаг Их Монгол аудитын гүйцэтгэх захирал, Билэгсайхан Пандэр мидланд аудитын гүйцэтгэх захирал, Энхжаргал Юни Стар аудитын гүйцэтгэх захирал, Отгонбаяр Өмнөговийн ерөнхий аудитор, Алтанзаяа Өмнөговийн аудитын газрын дарга, Хонгорзул Өмнөговийн аудитын газрын дарга, Цэрэнбаяр Өмнөговийн аудитын газрын дарга, Артаг гүйцэтгэх захирал, Батсүрэн гэрээ эрх зүйн албаны дарга, Болд-Эрдэнэ уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн дарга, инженер, Ерөнхий прокурор асан Дорлигжав, ерөнхий аудитор асан Д.Зангад, ерөнхий аудитор асан Б.Хүрэлбаатар ,  ерөнхий аудитор Занданбат , худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Төрмандах , Түвшинбаяр /ТУЗ-ын дарга, Шүрэнхишиг ерөнхий нягтлан бодогч/, Төрмандах Бадрах-Од өгөөж компанийн гүйцэтгэх захирал, "Таванхур" компанийн захирал, "Болор-Адрант" компанийн гүйцэтгэх захирал, "Говь түрүү" компанийн гүйцэтгэх захирал, Ариунболд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал, "Хишиг арвин индустрал" компанийн гүйцэтгэх захирал , Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Батболд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, "Эрдэнэдрийлинг" компанийн захирал, "Элгэн" компанийн захирал Цогтбаяр, "Аз групп" компанийн гүйцэтгэх захирал Одбаяр, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ганхүү, Өнөрбат мэдээллийн технологийн дарга, Батсайхан захиргаа удирдлагын дарга, ТУЗ-ын гишүүн Батбилэг, Алс группээс Одбилэг, Ганхүү, Өнөрбат, Мультипак компаниас Тод-Од, Ганхүү, Сумъяагарав зэрэг хүмүүс байна.

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр гарсангүй?

-Нүүрсний сонсгол хоёр үе шаттай. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлт, борлуулалт, төсөл, охин компани, хөрөнгө оруулалтын асуудлууд нь арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Үүнд Т.Аюурсайхан дуудагдана.

-УИХ-д байгаа гишүүдийн нэрс алга. Ялангуяа танай намынхан алга?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлууд хоёр дахь сонсгол дээр яригдана. Үүнээс долоо хоногийн өмнө дуудагдах хүмүүсийн нэрсийг зарлана. Эхний асуудлаар орон нутгийн "Тавантолгой" компанийн асуудлыг хэлэлцэнэ.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар?

-Н.Өнөрцэцэгтэй холбоотой ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрээ нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын үеэр тогтоогдож байгаа.

-Сонирхлын зөрчилтэй шинжээч байгаа юу?

-Сая хэлсэнчлэн шинжээч томилж, чөлөөлөх хугацаа алга. Бид байгаа бүхий л боломж нөөцөөрөө ажиллаж, дүнгээ гаргана. Жишээлбэл, 2.5 сая машины бичлэг шүүж байна. Хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээж байна. Нүүрсний зөрүү гэж яриад буй бүртгэлгүй тээвэрлэлтийг хоёр дахь асуудал яригдана.  Энэ талаар би товч мэдээлэл хийнэ. Одоо бол жижиг Тавантолгой компанитай холбоотой ярина.

-Гэрчээр дуудагдсан өндөр албан тушаалд байсан хүмүүс яг ямар шалтгаанаар дуудагдаж байгаа вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой дуудаж байгаа. Ерөнхий прокурор байсан хүмүүсийг тухайн үед энэ асуудлаар эрүүгийн хэргээр шалгагдаж байсан ч дийлэнх нь хаагдсан. Энэ талаар тайлбар авна. Ерөнхий аудитор бол бүх зүйл дээр дуудагдана. Гаалийн ерөнхий газрын бүхий  үеийн удирдлагын баг хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ нүүрсүүд яагаад бүртгэлгүй гарсан бэ гэдгийг асууна.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно1 цаг 21 минутын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна1 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна1 цаг 31 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 34 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа1 цаг 43 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв1 цаг 47 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 51 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна2 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 30 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.