Чингэлтэй дүүрэгт Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдана


11-р сарын 28
9 цаг 48 минут
      НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нацагдоржийн Батсүмбэрэлтэй ярилцлаа
-Дүүргийн Засаг даргын хувьд ахмадын хороогоо хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байна вэ?
-Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс 10 орчим хувь (17 мянга)-ийг нь ахмад настнууд эзэлдэг. Дүүргийн 1-24 хороо бүрт ахмадын зөвлөл, тэргүүлэгчид ажилладаг. Тэдгээр ахмадын зөвлөлөөр дамжуулан ахмадуудтай хамтран ажиллаж, тэдний үг, сургаалийг нь сонсч, ажилдаа тусган ажиллаж байна. Ахмад хүмүүс амьдралын асар арвин туршлага, мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Тиймээс үгийг нь сонсч явах учиртай юм. Бид Чингэлтэй дүүргийн ахмадын хороотой гүйцэтгэлийн гэрээ байгуулан өдөр тутмын үйл ажиллагааг нь санхүүжүүлж тухайн ажлыг хагас болон бүтэн жилээр нь дүгнэн ажилладаг. Мөн ахмадын зөвлөлийн ажлыг тогтмолжуулж, ахмадуудад хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгох, тэдний эрхийг хамгаалах зорилгоор ахмадын зөвлөлийн дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Бидний зүгээс дүүрэгт оршин сууж буй 100 ба түүнээс дээш настай ахмадууддаа сар шинийн баяраар жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгон хүндэтгэдэг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор жил бүрийн Олон улсын ахмадын өдрөөр ахмадад ээлтэй 3 хүртэл байгууллагыг шалгаруулж тус бүрийг 500 мянган төгрөг өргөмжлөл, ахмадад ээлтэй 2 хүртэл иргэнийг тус бүр 250 мянган төгрөг шагнаж өргөмжлөл олгодог уламжлал тогтоод байна.
Мөн ахмадуудаа ая тухтай үйлчлүүлэх, амрах, сувилуулах боломж бүрдүүлэх үүднээс өнгөрсөн онд “Хойморь хайрхан” амралтын газрыг барьж ашиглалтад оруулж, ахмадууддаа үйлчилж байна.
-Ахмадуудыг нийгмийн тэгш боломжид хамруулах ажлаар юу хийж байна вэ?
-Тиймээ. Энэ бол чухал сэдэв. Бид 2023 оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллахаар салбар бүрт хичээж ажиллалаа. Мэдээж энэ арга хэмжээндээ ахмад настнуудаа орхигдуулаагүй, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудаа хамруулсан. Ахмадууд маань үндэсний уламжлалт өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёлын өвийг өвлөн тээж залуу хойч үеэ сурталчилан таниулах, зааж сургах ажлыг хийж байна. Дүүргийн Ахмадын хороо, хороодын ахмадын зөвлөлүүд болон дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч “Хамтдаа үйлдвэрлэж туршлагаа солилцъё” үзэсгэлэн, худалдаа сургалтыг улирал бүр зохион байгуулж тогтмолжлоо. Ахмадын хороо, зөвлөлөөс гаргасан саналыг дүүргийн ЗДТГ дэмжиж хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын дэргэд Ахмад үйлдвэрлэл эрхлэгчдийн орон тооны бус зөвлөлийг дүүргийн Ахмадын хорооны даргаар ахлуулан байгуулахаар тогтсон. Бүрэлдэхүүнд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг эрхлэх төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Засаг даргын зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулж эхэллээ.
Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн шугамаар ахмадууд төсөл хөтөлбөр бичиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд 165 ахмад үйлдвэрлэгчид болон соёлын өв тээгчид 525.6 сая төгрөгийн төсөл хөтөлбөрт хамрагдаад байна. Тэдний хувьд өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй үр, ач болон эргэн тойрны хүмүүстээ зааж сурган, өвлөн уламжлуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн угийн бичиг хөтлөх аргачлалыг зааж сургах хөтөлбөр, үндэсний уламжлалт шагайн харвааг дэмжиж тус бүрд нь таван сая төгрөгийн буцалтгүй санхүүжилт олгож ажилласан байна.
-Улс орны хөгжлийн үндэс нь эрүүл, боловсролтой иргэн. Таны хувьд эрүүл мэндийн чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
-Нэн тэргүүнд дүүргийнхээ эмнэлгийн байрыг шинэчлэх, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ. Чингэлтэй дүүргийн эмнэлэг зориулалтын бус байранд байрладаг, мөн диализын аппаратгүй цор ганц дүүргийн эмнэлэг болчихоод байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2017 онд эмнэлэг барих шийдвэр гарсан ч газрын асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл энэ эмнэлэг баригдаагүй. Бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд энэ асуудлыг тавьж, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжилт гаргаж, 10-р хороо буюу “Дэнжийн 1000”-д 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусгалаа. Ингээд Азийн Хөгжлийн банкны 30 сая ам.долларын санхүүжилтээр жишиг эмнэлэг баригдах боломжтой боллоо. Ингэснээр дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ. Мөн одоо ажиллаж буй эмнэлэгтээ өргөтгөл хийж томруулна. Улсын хөрөнгө оруулалтаар Хайлаастад баригдаж буй амбулатори 2023 онд ашиглалтад орно. “Эрт илрүүлгийн төв” баригдаад эхэлчихсэн. Үүнээс гадна дүүргийнхээ хоёроос гурван хорооны дунд жишиг өрхийн эмнэлэг байгууллаа. Үүний үр дүнд эмчийн тоо нэмэгдэж, тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжирч, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна.
Эх сурвалж: "Ахмад үе" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.