Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн


11-р сарын 28
11 цаг 02 минут

      Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгуулиар манай улсын олон сайн иргэд сонгогдож, Монгол Улсын өмнө нээгдсэн шинэ замаар улсынхаа тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангуулах чиг баримжааг хэрэгжүүлэн хөгжүүлэх гэсэн нэгдмэл сэтгэл санааны үүднээс АИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан минь санаанд тодхон үлджээ.

Өдөр тутмын ажлын явц байдлаар дэвшигдсэн асуудлыг хэлэлцэж, мэтгэлцэж, эхэндээ өөр хоорондоо дасч, гар нийлэн зөвшилцөх, асуудлыг зөвөөр дэвшүүлэн ойлгуулах тал дээр дутагдалтай, заримдаа маргалдсаар нэлээд халуун уур амьсгалд хүрч байсан ч асуудлыг хэтэрхий хурцдуулахгүй, сөргөлдөөнийг мухардуулахгүйгээр, нийтийн зөвшилцөлд хүрэх боломжииг эхнээсээ туршлага багатай депутатууд бид нар дотроо сэтгэж ойлгож байсан ч ажил дээрээ тэр болгон илэрхийлэх чадамж дутагдалтай байсан болов уу гэж хэлж болох байх аа. Ардчиллын уур амьсгалыг анх мэдэрч байсан гишүүд ардчилсан парламентын ажиллагааг хаанаас яаж ч мэдэхсэн билээ. Гэсэн ч, ийнхүү парламент манайд өмнө үед ч, уг Их Хурлаас хойшид ч байсангүй гэж хэлэх үндэстэй.

Манай нэрт зохиолч, яруу найрагч, төрийн шагналт Сүрэнжав гуай, саяхан ярихдаа, тэр үед Ардын Их Хурлын сонгуульд санхүүгийн боломж, намын ивээлээр биш, нэр дэвшсэн олон хүний дундаас Их Хуралд орох хүнээ олж, үнэхээр шударгаар сонгож байсан гэж онцлон тэмдэглэж баив. Үүгээр бид өөрсдийгөө дэвэргэн магтаж байгаа юм биш, тэр үед ардчиллын шударга сонголт хийх боломж сонгогчдод байсан, мөнгө, намын дэмжлэг байгаагүй гэж хэлэх бат үндэс бий.

Их Хурлын депутатууд бид улс төрийн шинэ цаг үеийн туршлага ихээхэн дутагдалтай, тэр тусам парламентын мэтгэлцээ, маргаж тэмцэх арга барилд төдий сайн дасаагүй боловч, өөрсдийн хүлээсэн үүрэгт ажилдаа үнэнчээр хандаж, аливаа асуудлыг шударга, ил тод баталгаажуулж, парламентын нэгдсэн зөвшилцлөөр шийдвэрлэх ёсыг хэдий сайн мэддэггүй байсан ч, хэрэгжүүлэхийг хичээж байлаа. Намч хязгаарлагдмал байр суурийг тэр болгон баримталж байсангүй, улс төрийн хутган үймүүлэх явдлаас ангид байснаараа онцлогтой байжээ.

Ардчиллын шинэ нөхцөл, уур амьсгал нь Их Хурлын өмнө шинэ зорилго, урьд нь байгаа шинэ шаардлага дэвшүүлж, ажлын шинэ хэлбэр, арга зам хэрэгжүүлэх, ер нь шинээр ажиллах зарчим тогтносон байгааг депутатууд сайн ойлгож байлаа. Улс төрчийн туршлага багавтар, парламентын гишүүний арга барилд дасаагүй, ер нь улс төрчийн мэргэжлийн хэмжээнд өсөх торних багагүй шаардлага тулгарч байсан боловч, энэ бүхнийг бүрэн нөхөж чадахуйц давуу тал гарцаагүй байсан юм. Энэ нь Их Хурлын депутатуудын үнэнч байдал, шударга хандлага, улс төрийн хуйвалдаан, аливаа намын муйхар үзэл суртлын дээгүүр эх оронч үзэл, ард түмний ашиг сонирхлыг дээдлэн баримтлагч байр суурь, шинэ үеийн амьсгаа үнэхээр ноёрхож байсан нь хэзээ ч мартагддаггүй юм. Энэ бүхэн Монгол Улсын 20 жилийн өмнө батлагдсан Үндсэн хуульд зүй ёсоор илэрхийллээ олсон байхаа гэж бодогддог юм.

Шинэ Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богиновтор хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн. Хамгийн гол нь тэр үеийн Ардын Их Хурлын депутатууд улс төрийн талаар хий хоосон маргалдаж байсангүй, аливаа намын үзэл суртал, чиг баримжаа, намын ашиг сонирхлын үүднээс хандаж байсангүй, хувийн эрх ашгийн хойноос хөөцөлдөж байсангүй, шинэ, ардчилсан төр улсын хууль-эрх зүйн үндэс суурийг тавих гол асуудалд нэгэн амьсгалаар хандаж, Монгол эх орныхоо сайхан ирээдүйн төлөө өндөр хариуцлага хүлээж, өндөр зорилгодоо ихээхэн зоригжиж байсан даа. Энэ бол Ардын Их Хурлын онцын их давуу тал, дараагийн хөгжлийн үе шатнаа байр суурь, чиг баримжаа нь мэдэгдэхүйц буурсаар ирсэн байна. Үндсэн хуульд манай нийгмийн хөгжлийн улс төрийн дараагийн шатнаа оруулсан өөрчлөлт нь намын улс төрийн эрх ашиг, байр суурийг улам хүчтэй тусгаж, анх батлагдсан Үндсэн хуулийн эх суурийн чанарыг бууруулсан өөрчлөлт болсон гэж үзэж байна.

Үндсэн хуулийг өгүүлбэр бүрээр нь хэлэлцэж, хамгийн зохистой илэрхийллийг нь олж тогтоож байсан Их Хурлын депутатуудын ихээхэн чимхлүүр ажиллагаагаар бид бүгд багагүй юманд суралцаж, хүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа бодпыг хүлээн авах зүй ёсны арга хэлбэрийг олох, өөрийн зүгээс санал дэвшүүлэх, хэлэлцэж байгаа асуудлыг нэгтгэн дүгнэх талаар их ахиж дэвшсэн гэж хэлэх нь зүйтэй.

Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хөдлөшгүй хэдэн гол зарчим - төр улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг цаашид батжуулан хөгжүүлэх, эдгээр үнэт зүйлсийн хэрэгжилтийг улам боловсронгуй болгоход ил тод, бат бөх, нээлттэй эх суурь нь өдгөө ч байсаар байна.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он, ху


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 25 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 30 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 48 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 52 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ7 цаг 24 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 39 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.