ТБХ:Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


11-р сарын 28
19 цаг 02 минут

       Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.28/ хуралдаанаар нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн энэ үеэр хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль хэмээн хоёр салгаж,  эдгээр хуулиудыг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 19.3.6 дахь заалтын шилжсэн зохицуулалтыг шинээр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэх шаардлагатай болсон тул Улсын Их Хурлын чуулганаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар болсон” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа амьгүй донорын тэтгэмжийг авахад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шалгууртай хуулийн зохицуулалтыг төслийн хүрээнд хэрхэн шийдвэрлэснийг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал амьгүй донороос авах тодорхой эд, эрхтэн нь бусдын эрүүл мэнд, амь насанд нэн хэрэгтэй байхад ар гэрт нь нэг удаагийн тэтгэмж өгөхөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнтэй холбох шаардлага бий эсэхийг лавласан юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Холбогдох хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаанд төлсөн амьгүй донорт тэтгэмж олгох заалттай. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж буй төсөлд Эрүүл мэндийг дэмжих сангаас амьгүй донорын гэр бүлд тэтгэмжийг нь олгодог байхаар тусгасан. Харин холбогдох хуульд заасан 36 ба түүнээс дээш сарын шимтгэл төлсөн амьгүй донорын тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгоно. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх нь үүсэхгүй байгаа амьгүй донорын гэр бүлд энэ хуулиар Эрүүл мэндийг дэмжих сангаас нэг удаагийн тэтгэмж өгөхөөр зохицуулсан” хэмээн хариулж байлаа.

Мөн тэрбээр, "Ер нь олон улсад ч амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлж авахдаа өндөр төлбөр төлөх, эсвэл худалдаж авна гэсэн асуудлыг хөнддөггүй. Учир нь худалдаж авах, төлбөрийн асуудал хөндөхөөр эргээд хүний эд, эрхтний далд наймаа руу шилжих, буруу хандлага тогтох магадлалтай гэж үздэг”  хэмээх нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй нэг санал гаргав. Төслийн 19.3.6 дахь заалтыг “Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөлт нь хуульд заасан хугацааг хангаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд олгох нэг удаагийн тэтгэмж” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар  тогтов.

Хуралдаанаар "Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөний талаарх" болон "Уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдүүлэлт, гүйцэтгэлийн талаарх" Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлангуудыг хэлэлцэхээр байсан ч аудитын гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан гишүүдийн асуултад хариулах салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй тул Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн уг асуудлуудыг Төсвийн байнгын хорооны дараагийн хуралдаан хүртэл хойшлуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ48 минут 34 секундын өмнөЦахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно53 минут 41 секундын өмнөДунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь1 цаг 21 минутын өмнөЧингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ1 цаг 27 минутын өмнө“Бид эмэгтэйчүүд” чуулганаас уриалга гаргалаа1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан2 цаг 26 минутын өмнөЛ.Гантөмөр “будаа”!2 цаг 38 минутын өмнөУ.Хүрэлсүх ялав: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Н.Учрал нарын хэн нь Ерөнхий сайд болох вэ2 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав5 сар 21. 16:10Япон Улсын Хөдөө аж ахуйн сайд болчимгүй үгэндээ уучлал хүсэж, огцорчээ5 сар 21. 16:07Санхүүгийн боловсролыг түгээх “LEVEL UP” хөтөлбөрөөс сурагчид хуримтлалын гараагаа эхэлжээ5 сар 21. 16:00Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив5 сар 21. 15:55Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа5 сар 21. 15:48Цүнхний хэрүүлийг төрийн хэрүүл болгож, МАН-ын Бага хурлыг “Ялааны алуур” болгох Л.Оюун-Эрдэнийн мэх5 сар 21. 15:25“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ5 сар 21. 13:57УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг илүү үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно5 сар 21. 13:51Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ5 сар 21. 13:47Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 21. 12:07Төрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа5 сар 21. 12:03Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ5 сар 21. 11:58Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 21. 11:472025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ5 сар 21. 10:35БНСУ-ын хэвлэл NBN News: "Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн...5 сар 21. 9:05Хотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа5 сар 21. 8:53УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 21. 7:38Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 21. 7:35Сүүдрээсээ айсан Л.Оюун-Эрдэнэ ба “15 давхар”-ын уналт5 сар 21. 7:21СХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно5 сар 20. 16:44“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно5 сар 20. 16:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.