ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив


11-р сарын 29
13 цаг 18 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 56.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр тэмдэглэв. Сүүлийн үед гарсан хүний эрхийн, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар Хүний эрхийн Үндэсний Комисст тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллан, тус Комиссын гишүүдтэй уулзалт хийсэн талаараа Улсын Их Хурлын дарга хэллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй хийсэн уулзалтуудаас тодорхой санал гарсан байна. Үүнд үндэслэн тус Комиссын дарга Ж.Хунангаас Улсын Их Хурлын даргад хүсэлт ирүүлснийг дурдаад Г.Занданшатар дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, зарим зүйлийг тодруулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “амьд явах” үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг. Гэтэл түлш, шатахууны таслалдалаас үүдэн орон нутгийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, амьд явах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна хэмээгээд иргэдийн амьд явах эрхийг хангах шаардлагын хүрээнд энэ чиглэлээр холбогдох талууд ямар ажил хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодруулсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хариулахдаа “Түлш, шатахууны асуудал нь хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Ард иргэдээс түлшний хомсдол, хязгаарлалттай олгож байгаа асуудлаар гомдол хүсэлтүүд ирж байгаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл өгсөн. Түлш, шатахууны тээвэрлэлтийг зохицуулахаар ажиллаж байгаа гэдгээ С.Ганбаатар сайд хэлсэн. Намайг ОХУ-ын Төрийн Думтай холбогдож өгөөч хэмээн хүссэн. Энэ дагуу холбогдоод, өнөөдөр Засгийн газар хоорондын комиссын шинэ даргатай уулзлаа. Өчигдөр орой “Төмөр замын нэвтрүүлэх нөхцөлөөс үүдэн тээвэрлэлт саатсан байж болзошгүй. Түүнээс ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа” гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн байгаа. Өнөөдөр 117 вагон түлш, шатахуун хилээр орж ирнэ. Маргааш 54 вагон хилээр нэвтрүүлнэ гэх зэргээр нарийн графикыг танилцуулсан. Өнөөдрөөс арван хоёрдугаар сарын 02-ны өдрийн хооронд буюу ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна.

Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байсан учраас тус байгууллагаас хариуцах тусгай төлөөлөгч томилуулж, тодруулбал Төмөр замын нэгдүгээр орлогч даргад хариуцуулсан байна. Тус төлөөлөгч хаана саатаж байгааг тодруулж, хяналт тавьж ажиллах юм. Монголын талаас ч бас тусгайлан хариуцах албан тушаалтныг томилж түлш, шатахууныг тээвэрлэлтийн асуудлыг графикын дагуу явуулахаар тохирлоо. Ийм учраас ойрын хугацаанд түлш, шатахууны хангамжийн асуудал тогтворжино. “Роснефть” компани ямарваа нэгэн хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээв.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.