Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ


11-р сарын 29
13 цаг 41 минут

     Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Бейсен, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар өнөөдөр (2023.11.29) Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг.


Монгол Улсын Үндсэн хуульд үндэсний баялгийн сангийн эх санаа, зарчим тусгагдсаны зэрэгцээ үндэсний баялгийн сангийн нэг төрөл болох хуримтлалын сан (Ирээдүйн өв сан), түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон хууль үйлчилж байна. Мөн үндэсний баялгийн сан нь тодорхой төрлүүд (“хуримтлалын” болон “хөгжлийн”)-тэй байж болохыг тодорхойлжээ. Харин газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлж, улмаар арвижуулж, тэгш шударга хүртээх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг гол оролцогч болох хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх санг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзсэн байна. Иймд үндэсний баялгийн сангийн нэгэн төрөл болох хөгжлийн сангийн эрх зүйн байдлыг тогтоосон Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл 7 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд баялгийн сангийн хөрөнгийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, баялгийн сангийн төрөл, эх үүсвэр, зарцуулалт, сангийн хөрөнгийн удирдлага, засаглалын талаар нарийвчлан тусгасан. Мөн баялгийн сангийн тайлагнал, ил тод байдал, хяналтын талаарх зохицуулалтыг оруулсан байна.

Тухайлбал, төсөлд байгалийн баялгийн өгөөжийг жил бүр хуваарилах бөгөөд хэрэв иргэн тухайн жилдээ багтаан аваагүй бол дараагийн жилд нэмэгдүүлэн олгох зохицуулалтыг оруулсан байна. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг хуримтлуулж, дотоод, гадаадын хөтөлбөрүүдэд санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийг арвижуулах корпорац байгуулах тусгажээ.
Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын шилдэг туршлага, засаглалын зарчмуудыг судалж дараах зарчмуудыг нэвтрүүлэхийг зорьсон гэдгээ төсөл санаачлагчид танилцуулав. Үүнд,

-Баялгийн сан улс төрөөс ангид байлгах, 

-Баялгийн санг халамжийн сан биш болгох,

-Баялгийн сан өнөө ба ирээдүйн иргэн бүрд зориулагдах,

-Баялгийн сан улсын төсвийн далд халаас болгохгүй байх,

-Баялгийн санг төрийн өмчит компаниудаас бүрдүүлэхгүйгээр уул уурхайн салбараас бүрддэг болгох зэргийг тусгажээ.

Хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараагаар Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.