ҮББХ: Ноос, ноолуурын үйлдвэрлэл, Төмөр замын бүтээн байгуулалтын талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолуудыг баталлаа


11-р сарын 29
18 цаг 58 минут

       Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.29)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилт болон  ноос, ноолуурын  боловсруулалтын талаар хяналт, шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан, Улаанбаатар хот, орон нутагт хялгас ялгахаас дээш боловсруулалт хийх үйлдвэрүүдийн хүчин чадал, суурилуулагдсан тоног төхөөрөмжийн талаар хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсгийн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийв. Тэрбээр мэдээлэлдээ, ажлын хэсэг гурван хэсэг болж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 45, орон нутагт ажилладаг тав, нийт 50 үйлдвэрт хяналт шалгалт хийсний 39 нь дотоодын үйлдвэрүүд болохыг дурдаад, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн найм нь БНХАУ-ын, хоёр нь Итали Улсын, нэг нь Японы хөрөнгө оруулалттай компаниуд болохы танилцуулав. Улсын хэмжээнд ноолуур угаах 34, хялгас ялгах боловсруулалт хийдэг 50, сүлжмэлийн 16, эдгээрийг цогцоор хийдэг 14 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн хялгас ялгах буюу самнах үйлдвэрүүдэй танилцжээ. Өнөөдрийн байдлаар манай улс жилд 17050 тонн бэлтгэдэг бөгөөд Ажлын хэсгийн дүгнэлтээр, ноос, ноолуур самнах 11964 тоннын, үүнээс ноолуур самнах 8530 тоннын хүчин чадал суурилагдсан байна.

Дэд сайдын хийсэн мэдээллээр, Монгол Улс 2023 оны 10 сарын байдлаар боловсруулсан ноолуурын экспортоос нийт 250.5 сая ам.долларын орлого олоод байгаа бөгөөд угаасан 1.0 кг ноолуурыг 47.9 ам.доллароор, самнасан ноолуурыг 97.2 ам.доллароор борлуулж байгаа юм. Ээрэх болон эдлэл болгож гаргаснаар 5.0 ам.долларын орлого олох боломж бийг тэрбээр ярилаа. Хялгас ялгахаас дээшхи шатны боловсруулалт хийж байгаа үйлдвэрүүдэд нийтдээ 4220 хүн ажиллаж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадалтай харьцуулахад 1584 ажилтан шаардлагатай байгаа аж.

Ажлын хэсгийн мэдээллийг сонсоод Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол гаргахаар төлөвлөсөн байна. Тогтоолын төсөлд, ноолуурын үйлдвэрлэл болон экспорттой холбоотой боловсруулалт, худалдааны техникийн зохицуулалтыг мөрдүүлэх, ноос, ноолуурын салбарын технологи хөгжүүлэлт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад судалгаа, сургалтын байгууллага, үйлдвэрүүд, , төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч, хэрэгжилтийг 2024 оны намрын ээлжит чуулганд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нар энэ хугацааг 2023 оны намрын чуулганд багтаан наашлуулах байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар, мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай өөр нэг тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ тогтоол бол Байнгын хорооны өмнөх (2023.11.22-ны) хуралдаанаар сонссон Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайлантай холбогдуулан гаргаж буй тогтоол юм. Тогтоолын төсөлд, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг шинэчлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийхэд тулгарч байгаа саад, хязгаарлалтуудыг арилгах, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдээр хангуулах, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтээс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдээр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэх зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдан авахад олгосон 67.0 тэрбум төгрөгийг “Монголын төмөр зам” ТӨХК-д буцаан төвлөрүүлэх, Эрдэнэс-Тавантолгой ХК-аас олгох хөрөнгө оруулалтын үлдэгдлийг санхүүжүүлэх замаар бүтээн байгуулалтын ажилд оролцсон бусад аж ахуйн нэгжүүдийн өр, төлбөрийг барагдуулахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна.

Төмөр замын бүтээн байгуулалтын талаарх Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.