УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


11-р сарын 29
19 цаг 15 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.29) Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Александр Александровичтэй танилцаж байгаадаа баяртай байна гээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон даруйд хамтран ажиллах албаны хүмүүстэй биечлэн уулзах, тэдний санал бодлыг сонсох нь чухал гэсэн байр суурь илэрхийлж байснаа уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр, манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад банк санхүү, худалдаа, эрчим хүч, төмөр зам, геологи, уул уурхай болон боловсролын салбарт анхаарал хандуулж ажиллахаа дуулгав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, манай хоёр улсын төрийн тэргүүн нар “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахаар тохиролцсоныг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэх нь бидний хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. Монгол, Оросын ЗГХК-ын 25 дугаар хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байна. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины манай улсад хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хурал зохион байгуулагдаж, талууд Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд үр дүнг ирэх жилийн нэгдүгээр улиралд харахад таатай байх болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ-д экспортлож буй бараа бүтээгдэхүүн 150 сая орчим ам.доллар байгаа бол нийт импорт 2 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ байдлыг ойрын хугацаанд өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна гэлээ.

ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай хоёр улс хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж бодож байна. Улсын Их Хурлын даргатай уулзах энэхүү завшааныг тохиолдуулан дуулгахад ОХУ-ын Засгийн газрын “Роснефть” компанийн хувьд Монгол Улсыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа, мөн ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, энэ оны 11-р сарын 29-нд 117 вагон, 11-р сарын 30-нд 54, 12-р сарын 01-нд 67,  12-р сарын 02-нд 120, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө гарсан. Бид хоёр талдаа хариуцлагаа нэмэгдүүлж, төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тухай бүр мэдээлэл солилцоод явах нь чухал гэлээ.

Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар хотын цахилгаан болон дулааны ТЭЦ-3 станцыг шинэчлэх тухай болон бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.