Хүнд үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа


11-р сарын 29
20 цаг 15 минут

     Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд, дотоодын үйлдвэрүүд, Санхүүгийн зохицуулах хороо болон даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн татварын орчин, холбогдох эрх зүйн зохицуулалтуудын хүрээнд шийдэл, санаачлагаа хэлэлцсэн. Өнөөдөр (2023.11.29) УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ болон төмрийн хүдэр, нүүрс, жонш боловсруулах үйлдвэрийн төлөөллийг хүлээн авч уулзан, дотоодын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын ачаалал, дарамтыг тодорхойлж, тэдний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцлэхийн тулд татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон юм.

Уулзалтын үеэр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн татварын нэгдсэн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр экспортыг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн бодит орлогын түвшин сайжрах тул татварын реформд салбар бүрийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцлов. “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ-ын зүгээс ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд үүсэж буй татварын ачаалал, зах зээлд худалдаалахад тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд нэн шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалтуудыг уламжилж байв. 

Цаашид дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, тэдэнд ногдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн, татварын цогц шинэчлэлийг хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрнэ хэмээн ажлын хэсгийн гишүүд тодотголоо гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ49 минут 56 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа53 минут 28 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 2 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ1 цаг 7 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна1 цаг 10 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна1 цаг 40 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ1 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа2 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно2 цаг 44 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.