Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


11-р сарын 29
20 цаг 19 минут

       Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.11.29) Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


Монгол Улсын Их Хурлаас анх 1996 онд Ургамал хамгааллын тухай хуулийг баталж, 2007 онд шинэчилсэн. Гэвч өнөөг хүртэл манай улсад ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулалт хангалтгүй байгааг салбарын сайд хэллээ. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ургамлын эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдол, түүний нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, хүнсний баталгаат байдлыг хангах болон экосистемд гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, мэдлэгийг олон нийтэд өгч, сайн туршлагыг түгээн таниулах зорилгоор 2020 оныг “Ургамлын эрүүл мэндийн олон улсын жил” болгон зарлаж, энэ хүрээнд холбогдох ажлуудыг хийх хэрэгжүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байдаг.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар хүний өдөрт хэрэглэж буй хүнсний 80 хувийг ургамлын гаралтай хүнс эзэлж байгаа бөгөөд бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн 98 хувийг ургамлаас хангадаг нь тогтоогджээ. Түүнчлэн дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа шувууны махны 72 хувь, өндөгний 43 хувь, гахайн махны 55 хувь нь үр тариа, тосны ургамлаар тэжээсэн гахай, шувууны эрчимжсэн фермээс гаралтай байгаа бол бэлчээрийн мал аж ахуй бүхэлдээ байгалийн ургамлаас хамааралтай байна.


Сүүлийн жилүүдэд олон улсын худалдаа, аялал жуулчлал хурдацтай хөгжихийн хэрээр дэлхийн ихэнх улс оронд ургамлын хортон шавж, хог ургамал, ургамлын өвчин хурдацтай тархаж, таримал болон байгалийн ургамалд эрсдэл учруулж байна. Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал болон байгаль орчинд үлэмж хохирол учруулж болзошгүй төдийгүй худалдаа, эдийн засагт нөлөөлөх болсон. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаанд дэлхий даяар жил бүрийн тариалангийн ургацын 40 хувийг ургамлын өвчин, хортноос болж алддаг гэсэн тооцоо гарчээ. Цаашид энэ маягаар ургацаа алдвал хүнсний хангамж багасаж, тариаланчдын орлого буурах, экосистемд сөргөөр нөлөө үзүүлэх зэргээр үр дагавар үүсэх эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс улс орнууд ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хорио цээр, эрүүл ахуйн хууль тогтоомж, тогтолцоог сайжруулах замаар ургамлын өвчин, хортныг нутаг дэвсгэртээ нэвтрэх, тархахаас сэргийлэхэд анхаарах болжээ.

Иймд Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах замаар хүнсний аюулгүй байдлыг хангах, худалдааг дэмжих, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилго бүхий Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын мэдээллийн санг үүсгэх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага болон холбогдох бусад этгээд мэдээлэл оруулах, мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Мөн Ургамал хамгааллын олон улсын конвенцоор хүлээсэн үүргийн дагуу хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ, хөнөөлт организмын гаралт, тархалтын талаарх мэдээллийг дотоод болон гадаад орон, бүс нутгуудад харилцан солилцох, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ургамал хамгааллын үндэсний байгууллагыг Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулахаар тусгажээ.

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын үйл ажиллагаа Монгол Улсын олон улсын гэрээний зарчим, хэм хэмжээнд нийцэж, ургамлын эрүүл мэндийг хамгаалахтай холбогдох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, худалдааг дэмжих орчин сайжирч, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлд эергээр нөлөөлнө. Ургамал хамгаалах нь ургамлын өвчин, хортон, хог ургамал Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирэхээс хамгаалах, тариалангийн үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлэх, ач холбогдолтой учраас ургамал хамгааллын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлснээр тариалангийн үйлдвэрлэл тогтворжиж, ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа нэмэгдэж, тариаланчийн орлого нэмэгдэн тэдгээрийн эдийн засгийн баталгааг хангах эерэг нөхцөл бүрдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх хангагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо14 минут 30 секундын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.