Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой 2024 онд тохионо


11-р сарын 30
9 цаг 27 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.29) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам-ыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улс түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг тэмдэглэв. Тэрбээр, манай хоёр улс өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээр хол оршдог хэдий ч бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр улсын төрийн тэргүүн нар түүхийн шинэ хуудсыг нээсэн. Айлчлалын үеэр ярьж, тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хоёр тал эрчимтэй ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна. Бид хүнд бэрх цаг үед Монгол, Вьетнамын ард түмэн бие биенээ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг. 2024 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Парламентын түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх нь ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ хүрээнд хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Түүнчлэн, соёл урлаг, хөдөө аж ахуй, уул уурхай, уламжлалт анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой гэж харж байна гэлээ.

Элчин сайд, ноён Зоан Хань Дам Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан БНСВУ, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын даргын дурдсан саналуудыг ажил хэрэг болгоход бүхий л хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Мөн БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ Монгол Улсын Их Хурлын дарга, ноён Г.Занданшатарт хандсан найрсаг, дотно мэндчилгээг уламжилж, КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагдсан Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалыг манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулах боломжтойг нотлов.

Талууд 2024 онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулахаар санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Монгол Вагнер"-аар тодорч саатуулагдсан гэх хурандаа З.Төрмандах С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ингэж ярьж байжээ16 минут 7 секундын өмнөТөслийн менежмент болон KPI гүйцэтгэлийн үнэлгээний сургалтад нийслэлийн удирдлага хамрагдаж байна2 цаг 1 минутын өмнөЭрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна2 цаг 5 минутын өмнөБарилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ2 цаг 25 минутын өмнө“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг “Эрдэнэс критикал минералс” болгон өөрчиллөө2 цаг 33 минутын өмнөБаянголын амны 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард эхэлнэ2 цаг 38 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно2 цаг 41 минутын өмнө“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ4 цаг 2 минутын өмнөО.Алтангэрэл: MCS-ийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг саатуулсан. Хувийн компани гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус5 цаг 22 минутын өмнөХаврын тэргүүн сарын шинийн 4-нөөс төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ хэвийн явагдана5 цаг 31 минутын өмнөЧингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ7 цаг 20 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ7 цаг 23 минутын өмнөЖо Байдены үеийн бүх прокурорыг халахыг үүрэг болгожээ7 цаг 26 минутын өмнөБаянзүрх дүүрэгт шинэ сургууль ашиглалтад орлоо7 цаг 29 минутын өмнөЦагаан сараар 6-10 хоног амрах санал асуулга авч байна7 цаг 32 минутын өмнөСэрэмжлүүлэг: Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ7 цаг 39 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана9 цаг 23 минутын өмнөЭлчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа2 сар 19. 8:56Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ сарын 17-21-нд болж байна2 сар 19. 8:54СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна2 сар 19. 8:47Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн талаар хэлэлцэнэ2 сар 19. 8:42“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болно2 сар 19. 8:36Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно2 сар 19. 8:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн2 сар 19. 8:28Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа2 сар 18. 17:14Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал2 сар 18. 17:11Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна2 сар 18. 14:04Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө2 сар 18. 13:55ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн2 сар 18. 12:49Хархорум нь ухаалаг төлөвлөлттэй, улсын зэрэглэлтэй хот байх эрх зүйн үндсийг тогтоов2 сар 18. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.