Авлигын шүүх, нүүрсний хулгай хоёрын “хүйн холбоо”


11-р сарын 30
9 цаг 33 минут

      Яг одоо УИХ дээр хоёр том асуудал давхцаж оччихоод байна. Нэг нь Шүүх байгуулах тухай хууль, түүн доторх Авлигын шүүх, нөгөөх нь нүүрсний хулгай, түүний учир шалтгааныг тодруулах нүүрсний сонсгол юм. Угтаа энэ хоёр маань еэвэнгийн хоёр тал л гэсэн үг. “...Хүйн холбоотой” гэвэл яг зохино. Хамгийн дөтөөр хэлэхэд, хэрвээ нүүрсний хулгай байгаагүй бол өнөөдөр улсаараа “...Нүүрсний хулгайн сонсгол хэзээ вэ” гээд хүлээж суухгүй, УИХ-ын гишүүд маань “...Авлигын шүүхийг дэмжинэ, дэмжихгүй” гээд гацахгүй, талцахгүй л дээ. Авлигын шүүх дээр “гадна”-аас ч олон талын байр суурь гарч байна. Нэг хэсэг нь “...37 оны Онц бүрэн эрхт комисс байгуулагдах гэж байна”, зарим улс төрийн хүчин “...Эрх баригчид спер хонгилын систем санаачилж байна” гэээд байгаа юм. Бас бодууштай байр сууриуд л даа. Хэлбийгээд хэтийдээд явчихвал ийм аюулууд бий. Магадгүй, Авлигын шүүхийн БЭТ шиг он цаг заасан хугацаатайгаар, тодорхой хэргүүдийг шүүн таслах үүрэгтэйгээр байгуулах хувилбар байж болох л юм.

Гэхдээ ганц нүүрсний хулгай ч бус өмнөх ЖДҮ, Хөгжлийн банк гээд шүүхээр орсон хэргүүд, Эрдэнэтийн 49, Т.Бадамжунайгийн зэрэг шүүх дээр очоод гацдаг, буцдаг хэрэг явдлууд л Авлигын шүүхийн хэрэгцээг бий болгож буй юм. Гэсэн ч Авлигын шүүхийг ХЗБХ нэлээд юм болж байж босгоо давуулах шиг боллоо. Чуулган яах юм, бүү мэд. Ядахад, Авлигын шүүх байгуулагдвал одоогоор хамгийн том хэргээр тодроод байгаа нүүрсний хулгайг шийдэх юм байна л даа.

Учир нь энэ хулгайд олон улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн оролцсон. Тиймээс Авлигын шүүхийн асуудлыг энэ л гацаагаад байх магадлалтай. Яагаад гэхээр, нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгуулж байгаа хүмүүс хүмүүс нэг л үгийг маш олон давтамжтай хэлээд байна. “...Жинхэнэ хулгайчаа гаргаад ир” л гээд байгаа юм. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар тэгсэн. Бас “...Нүүрсний хулгайд холбоотой” гэж нэр нь зарлагдсан УИХ-ын гишүүд бүгдээрээ ингэж л хэлсэн. Мөн Хөгжлийн банк, ЖДҮ-гийн хэрэг, нүүрсний хулгайтай хэдэн сарын өмнөөс шүүхээр шийтгүүлж эхэлсэн хүмүүсийн хэн нь ч “...Би хийчихсээн. Үнэн. Баригдчихлаа” гэж хэлсэнгүй. Бүгдээрээ ихэд гомдолтойгоор шийтгүүлсэн. Энэ бол дээр хэлсэнчлэн нүүрсний хулгайн жинхэнэ эзэд нь одоогоор шүүх байтугай мөрдөх байгууллагын хаалгыг ч татаагүй болж таараад байгаа юм. Өмнөх авлигын том хэргүүдийн эзэд ч сугараад үлдсэн байх боломжтой гэсэн үг.

Одоо бол “...Нүүрсний хулгайн бодит үнэнийг нүүрсний сонсголоор илэрнэ” гэсэн олны хүлээлт үүсээд байна. Сонсголоор яригдах, ер нь нүүрсний хулгайтай маш олон нууц мэдээлэл Б.Энхбаяр сайдын гарт байна. Б.Энхбаяр “унтчихсан” байсан нүүрсний сонсголыг ямар ч байсан сэрээгээд босгоод ирсэн. Одоо “явуулах” гэж байна. Гэхдээ нүүрсний сонсголд “урих” хүмүүсээ ялгаад зарлах шиг болно лээ.

Дандаа “хуучин” улстөрчид зарлагдсан. “...Одоогийнх, намынх нь хүмүүс хаачсан бэ” гээд хүмүүс асуугаад хоцров. Нүүрсний хулгайн сүлжээ хэргийн гол нь болох машины эздийг зарлахдаа ганц сэтгүүлчийг яриад өнгөрөөсөн нь бас л шүүмж дагуулж байх жишээтэй. Ингээд байгаа нь, Б.Энхбаяраас олон нийт “бүгдийг мэдэх”-ийг хүсээд байгаа хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, Б.Энхбаяр бол нүүрсний хулгайн “түүз”-ийг атгасан. Бас Хөгжлийн банкны асуудлаар ийм сонсгол хийсэн туршлагатай. Тэр утгаар нь нүүрснийхний хатгаас, ятгаасанд орчихгүй байх гэсэн найдлага байх шиг байна. Харин айвал, автвал тэгээд л дуусна даа. Өөрөөр ч, намаа ч удахгүй болох сонгуулиар хэлэх үг, ярих яриагүй болгоно. Хамгийн гол нь нүүрсний хулгайч нарыг олж, илрүүлж шийтгэхгүй бол нүүрсний хулгай хэвээр үлдэж, өмнөх 30 жил ирээдүйд ч үргэлжилнэ . Хил гаалиар олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр нэвтрүүлнэ. Ухна. Олборлоно. Нүүрстэй холбоотой гэрээний луйвар үргэлжилнэ. Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд улам олноороо орж ирнэ. Улс хоорондын тээврийн С зөвшөөрөл улам цэцэглэнэ. “...Төслийн санхүүжилт” нэрээр төгрөгийг тэрбум, их наядаар нь цөлмөнө. Харамсалтай нь энэ бүгдийг хэн ч харахгүй, сонсохгүй, ярихгүй. Учир нь тэр бүхэн “Далд эдийн засаг” хэмээх бидний мэдэхгүй ертөнцөд үргэлжилнэ. Ийм л юм, энэ Авлигын шүүх, нүүрсний хулгай гэдэг хоёрын “хүйн холбоо” гэдэг чинь...

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ13 минут 32 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа50 минут 46 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь57 минут 23 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно59 минут 34 секундын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.