Хоёр талт уулзалтын хүрээнд Монгол Улс, АНЭУ хооронд 7 баримт бичгийг байгуулжээ


11-р сарын 30
10 цаг 54 минут

     Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай хийсэн хоёр талт уулзалтын хүрээнд 7 баримт бичгийг байгуулсан байна.

Үүнд,

1. “Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

2. “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, барилга, боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахилгаан харилцаа холбоо, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Талууд тохиролцсон бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол-Эмиратын төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хамтарсан хороог байгуулан хамтран ажиллах юм.

3. “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх яам хоорондын харилцан харилцан ойлголцлын санамж бичиг” Санамж бичгийн хүрээнд Талууд хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага солилцох, засаглалын чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.

4. “Хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд хамтын ажиллагааны Хамтарсан хороо байгуулах замаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, боловсрол, сургалт, мэдээлэл, соёл, спорт, байгаль орчин зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх Гадаад харилцааны яамд хоорондын хэлэлцээний механизмыг бүрдүүлнэ.

5. “Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цахим сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгээр Талууд цахим сургалтын шилдэг туршлага, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, туршилтын болон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, мөн боловсролын агуулгыг хөгжүүлэх, дэвшилтэт хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

6. “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд Талууд хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хоёр байгууллагын гаргасан нийтлэл, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг солилцох, орчуулах болон өөрсдийн зохион байгуулж буй семинар, хурал, зөвлөгөөнд удирдлагууд, багш, судлаачид, ажилтнуудыг харилцан урьж оролцуулах зэрэг замаар хамтран ажиллана.

7. “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар нь Монгол, Эмиратын хэвлэл мэдээллийн салбар хоорондын мэдээлэл, хүний нөөц, техник технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав1 цаг 11 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна1 цаг 15 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ1 цаг 19 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ1 цаг 47 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ4 цаг 29 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.