Хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо


11-р сарын 30
13 цаг 49 минут
      УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2023.11.30/ БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань хатагтайг хүлээн авч уулзан хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд,
Сайд С.Бямбацогт 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, БНХАУ-аас МУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, манай хоёр улс сайн хөршийн ёсоор хөгжлийн бодлого, төлөвлөлтөө зөвшилцөж, хамтдаа хөгжих-хамтдаа хожих зарчмыг үндэс болгон харилцаж ирснийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, манай улсын хувьд БНХАУ-тай тээврийн хамтын ажиллагааны асуудлыг тэргүүн ээлжид чухалчлан авч үздэг. Цаашид манай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг улам илүү бэхжүүлж, олон томоохон ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно. Монгол талын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ боомтуудыг нээх талаар тавьсан саналуудыг БНХАУ-ын тал дэмжиж байгаад талархал илэрхийллээ.
Талуудын уулзалт манай хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааны яриагаар үргэлжилж, Сайд С.Бямбацогт хэд хэдэн асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.
Тухайлбал,
Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол-БНХАУ-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тээвэрлэлт хийхэд гарч буй хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Энэхүү шинэчилсэн хэлэлцээрээр хоёр улсын тээвэрлэгч нар Монгол Улс болон БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх, гуравдагч улс руу, эсхүл гуравдагч улсаас тээвэрлэлт хийх боломж бүрдсэн. Үүний хүрээнд шинэчилсэн хэлэлцээрийг 2024 оноос хэрэгжүүлж эхлэх үүднээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх, харилцан тохиролцох хүсэлтийг БНХАУ-ын Зам тээврийн сайд Ли Шяопэнд хүргүүлээд байна. Иймд шинэчилсэн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мах махан бүтээгдэхүүн болон бусад хүнсний бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрүүлэх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Түүнээс гадна төмөр замын чиглэлээр....
 
  • Монгол Улсын Ховд аймгийн Булган хилийн боомтоор суудлын машин зорчуулах талаар хамтран ажиллах,
  • 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэх,
  • Хилийн Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх,
  • БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэх, Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх,
  • Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын Ляньюнган, Жинжоу боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх,
  • Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх зэрэг сэдвээр санал солилцоод, уулзалтын үр дүнд цаашид дээрх чиглэлүүдэд талууд бодит үр дүн гаргаж, хамтран ажиллахаар тохиролцлоо.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав20 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 минут 52 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ7 минут 53 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ35 минут 44 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 19 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 29 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.