“...Гахай илүү эрхтэй” хэмээх гажиг буюу журмуудыг “журамлах” сураг


12-р сарын 1
9 цаг 21 минут

      Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг тууж бий. Улс төрийг гадарладаг, доторлодог бүгд мэднэ. Учир нь бараг 80 жилийн өмнө анх хэвлэгдэж байсан ч өнөө хэр нь дэлхийн улс төрийн “ширээний ном” хэвээр байгаа юм. Үйл явдал нь фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын тухай өгүүлдэг. Харин ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд илүү эрх мэдлийг эдэлдэг.

Тодруулбал, амьтад ялалтаа байгуулсны дараа долоон дүрэм баталж, түүнийгээ хонь, үхэр, оготно гэлтгүй бүгд цээжилцгээн мөрдөнө. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болгож өөрчилдөг. Санаа нь эрх баригчдыг гахайтай, ард иргэдийг хонь малтай зүйрлэж хошин байдлаар бичсэн гэдэг.

Тэгвэл энэ зохиолын агуулга манай улс төрийн хүрээнийхний бараг бүх “үйлдэл” дээр ямар нэг орчуулгагүйгээр шууд буугаад байдаг юм. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа бас л харагдлаа. Юу гэвэл Засгийн газрын хуралдаанаар “Захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан”, “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны нэгдсэн дүгнэлтийг танилцуулжээ. Тэдгээр тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор болсон байна. Цаашилбал, ингэж хуулиар тусгайлан олгосон заалт, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хуулиар олгоогүй эрх мэдлийг журмаар олж авдаг болчихсон. Манайхан “...Хуулиас давсан журам” гээд мөн ч олон жил ярьж бичицгээж байна.

Харамсалтай нь өнөөг хүртэл хуулиас давсан, тэр ч байтугай хуулиасаа шал өөр журмууд хэрэгжсээр л ирсэн. Хэн ч хөнддөггүй. Яагаад гэхээр тэр нь “гахай” төрүүлдэг. Бас “гахай”-ны эрх ашгийг хангадаг болохоор тэр л дээ. Ийм журмын жагсаалт гаргавал талийна. Ялангуяа олон нийтээс асуувал “...Цөөрүүлээд 500 дотор болгоно” гэснээс нь ч бууна. Наад захын жишээ гэхэд саяхан Боловсролын багц хууль батлагдлаа.

“...Гоё хууль” л гээд байгаа юм. Гэтэл хэрэгжихэд маш хүндрэлтэй. Одоо тэр хуулийг дагасан журмууд буюу захиргааны хэм хэмжээний акт гарах гээд дуншиж байна. Тэр болтол салбарын үйл ажиллагаа дээр дооргүй ойлгомжгүй бөгөөд гацах байдалтай болчихоод байна. Эхнээсээ гарч байгаа журмууд нь хуульдаа хүндрэл учруулж болзошгүй болж байна, бас. Угаасаа Монголын хөрсөн дээр буухад хэцүү хуулийг дахин давуулаад дүрэм журам батлахаар яах нь тодорхой л доо. Ер нь тухайн салбарын хуульд захиргааны хэм хэмжээний акт гаргах бүрэн эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон байдаг. Бас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад нөлөөллийн шинжилгээ хийх, нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх зэрэг ажиллагааг заавал хийсэн байхыг Захиргааны ерөнхий хуулиар журамласан. Хэрэв хуульд заасан хязгаарыг давсан, дээр хэлсэнчлэн “...Гахай илүү эрхтэй” гэсэн журам хийсэн тохиолдолд салбарынх нэр хүнд шалан дээр унана. Мөн албан хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэшил хөндөгдөнө. Ингээд нийгмийн шүүмжлэлийн бай болно. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмуудаа гаргах бүрэн эрхийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан хуулиар тогтоосон хүрээ, хязгаарт багтаан явуулах ёстой л гэсэн үг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт нь “...Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “...Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, “...Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, “...Шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”, “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, “...Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, “...Тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх”, “...Бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх”, “...Баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, “...Хуульд заасан бусад шаардлагыг хангасан байна” гэсэн “шалгуур”-уудтай байдаг. Тиймээс энэ хүрээнд журмуудыг “журамлах” хэрэгтэй. Гэхдээ үүнтэй зэрэгцээд “...Гахай илүү эрхтэй” хэмээх агуулгатай энэ гажгийг засаж чадах уу гэдэг асуулт бас тавигдаж байна.

Эх сурвалж: Б.ГАРЬД “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав12 минут 42 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна16 минут 14 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ20 минут 15 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ48 минут 6 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 31 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.