Г.Ганболд: АИХ-ын бүрэлдэхүүний гуравны нэгээс илүү нь 35 хүртэлх насны залуучууд байлаа


12-р сарын 1
10 цаг 42 минут

      Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

АИХ-ын 8 дугаар тойргийн дептутат С.Ёндонцоо: Үндсэн хуулийг батлалцах хувь хүүхдийн эмчид тохиосонд бахархдаг

Аймаг, нийслэл, сум, дүүргээс ахмад, дунд, залуу үеийн янз бүрийн мэргэжлийн өөр өөр үзэл бодол, итгэл үнэмшил депутатууд цугларч, Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Ардын Их Хурлын депутатууд Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, утга санаа бүрийг олон өдөр, олон ypгальч үзлийн үүднээс нягтлан оюун ухаанаа уралдуулан маргаж, мэтгэлцэж, хэлэлцэж, зөвшилцсөний үр дүнд итгэл үнэмшилтэйгээр баталж байсан агуу их үйл явдлыг мартахын аргагүй билээ.

Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлахад оролцох хувь заяа хүүхдийн эмч надад тохиосонд туйлын их бахархаж явдаг. (ху 14)

АИХ-ын 14 дүгээр тойргийн дептутат С.Лхагвасүрэн: Үндсэн хууль батлахад депутатууд хоёргүй сэтгэлээр ухаан, мэдлэг, чадвараа дайчлан зүтгэж байжээ

Одоогоос 21 жилийн тэртээ 1990 оны зуны дунд сард юмсан. Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хорооны хөдөлмөрчдийн хурал болж Ардын Их Хуралд 1, нийслэлийн депутатад 3 хүн, районы депутатад 1 хүнийг МоАХ-ноос депутатад нэр дэвшүүлсэн юм. Бид нийтдээ 8000 гаруй өрх айл бүрд нэгбүрчлэн явган явж ухуулга хийж билээ. Ингэснээр нийслэлийн 14 дүгээр тойргийн Ардын Их Хурлын депутатаар би сонгогдсон юм.

Ардын Их Хурлын Хөдөлмөр, Хүн ам зүй, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байнгын комиссын дарга, Монгол-Австралийн парламентын бүлгийн даргад миний нэрийг дэвшүүлж сонгосон юм. 

Мөн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Хөдөлмөр хамгааллын тухай хуулиудыг депутат Л.Одончимэд, Ш.Цэндбаяр нартай хамтран боловсруулж Улсын Бага Хурлаар батлуулж билээ.

Ардын Их Хурлын дарга Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутат Т.Очирхүү, Ц.Адъяасүрэн нартай хамт Англи улсад очиж парламентын туршлага судалсан явдал нь Монгол Улсад парламентын тогтолцоо тохирох юм байна гэдэг миний үзэл санааг бий болгож өгсөн юм.

Ардын Их Хурлын 2 дугаар чуулганаар Үндсэн хууль батлах явцад Улсын Бага Хурлаас боловсруулан оруулж ирсэн хувилбар дээр Улсын Их Хурлыг нэг танхимтай байхаар оруулж ирсэн. Үүн дээр МАХН, МоАН, МСДН, МҮДН-аас сонгогдсон депутатууд хатуу байр суурьтай байсан. Харин хөдөө орон нутгаас сонгогдсон депутатууд 2 танхимтай парламенттай байх нь зүйтэй, нэг танхимтай байвал Монгол оронд намуудын ноёрхол тогтож цөөн хэдэн хүний гарт Монголын улс төр эдийн засгийг (одоогийн олигархи засаглал) өгнө гэж маш их эсэргүүцэж байлаа. Гэсэн ч олонх тэр дундаас О.Дашбалбар, Ү.Аварзэд, Н.Пүрэвдорж, Ж.Гомбожав нарын депутат Үндсэн хуулийн нэлээд олон заалт оруулж байсны нэг нь иргэний төлөөлөл бүхий Улсын Их Хурал, байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал гэсэн 2 танхимтай парламентын тогтолцоог хатуу эсэргүүцэж байсан юм.

Улсын Бага Хурлаас оруулж ирсэн хувилбарыг маш хариуцлагатай, няхуур хэлэлцэж товлосон хугацаандаа багтаагүй юм. Энэ үед Үндсэн хуулийн шинэ хувилбарыг Ардын Их Хурлын депутат Ц.Ганбаяр, Н.Пүрэвдорж нарын хамтаар миний бие боловсруулан Ардын Их Хурлын даргад өргөн барьсан байлаа. Гэвч нэгэнт хэлэлцээд эхэлсэн хувилбарыг хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Олон хоног худалдаж хөдөө орон нутгаас ирсэн депутатууд орон нутгийн ажил цалгардаж, өвөл болж ес эхэлж, мал төллөх цаг ойртсон тул тэд орон нутаг pyyгаа буцах зайлшгүй шаардлагатай болж байгааг ч заримдаа сануулж байлаа. Гэлээ ч бид шинэ Монголын ардчилсан Үндсэн хуулийг баталсан юм.

Орос улсаас өгдөг тусламж, зээл нэгэнт зогссон, улсын төсөв, мөнгө шавхагдсан үе байсан тул Үндсэн хууль баталсны дараах баяр ёслол, дайллага цайллагын үйл ажиллагаа байгаагүй юм. Энэ үед манай хувийн компани Ардын Их Хурлын 430 депутат болон Үндсэн хуулийг боловсруулан батлахад оролцсон хүмүүсийг тухайн үеийн Улаанбаатар зочид буудал, Залуучууд зочид буудлын ресторанд хүлээн авч шинэ Үндсэн хууль батлагдсан цайллага хийх зардалд тухайн үеийн ханшаар 280.000 төгрөгийг зарцуулж билээ.

Өнөөдрийн өндөрлөгөөс харж байхад 2 танхимтай парламент, орон нутгийн статус, Үндсэн хуулийн хамгаалалтын зэрэг зарим асуудлыг дутуу шийдсэн хэдий ч 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад депутатууд маань хоёргүй сэтгэлээр бүхий л оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж байжээ дээ гэж бодогддог юм. (ху 20-21)

АИХ-ын 18 дугаар тойргийн дептутат Г.Ганболд: АИХ-ын бүрэлдэхүүний гуравны нэгээс илүү нь 35 хүртэлх насны залуучууд байлаа

Анхны чөлөөт ардчилсан сонгууль 1990 онд болоход миний бие Улаанбаатар хотын 18 дугаар тойрогт нэр дэвшиж, нийт 9 хүн өрсөлдөж ялалт байгуулж байлаа. Тэр үед би МХЗЭ-ийн гүйцэтгэх хорооны тэргүүлэгчээр ажиллаж байсан бөгөөд ардчиллыг бүрэн ялуулах, залуучуудын төлөө ихийг хийх зорилт дэвшүүлэн, томоохон мөрийн хөтөлбөртэй сонгуульд орж байсан юм.

Шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын чуулганд МХЗЭ-ээс 21 хүн сонгогдож, Залуучуудын бүлэг байгуулсны дээр бид ардчиллын бүлэгт нэгдсэн юм. Тэр үед хамгийн залуу депутат С.Баярцогт дөнгөж 25 настай байсан бол 35 хүртэлх насны залуучууд нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс илүү нь байлаа.

Өнөөдрийн 20 жилийн өндөрлөгөөс харахад хэдийгээр зарим үед айхтар “баалуулдаг" байсан ч 430 депутат Монгол Улсын хөгжлийн замыг цоо шинээр тавин, хүн төрөлхтөнтэй алхаа нийлүүлж өгсөн асар гавьяатай үйлсийг бүтээсэн нь харагдаж байна. Энэ бол бидэнд олдсон аз завшаан, хувь заяаны том бэлэг байсан юм.

Монгол Улс маань Үндсэн хуулийнхаа тулгуур үзэл санаанд суурилан хөгжиж, улам ихээр мандан бадрах болтугай. (ху 29)

АИХ-ын 19 дүгээр тойргийн дептутат Б.Батсайхан: Ассан гал шиг маргалдаж, ах дүү мэт эвлэлдэн Үндсэн хуулиа хэлэлцэж, баталсан

Тухайн үед миннй бие ахмад цолтой БХЯ-нд армийн офицер, ахлагч нарын хурлын даргаар ажиллаж байгаад МСДН-аас (нам бус) нэр дэвшиж АИХ-ын депутатаар сонгогдсон билээ.

1990 оны депутатуудын нэг гол зорилт нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталж, улс орондоо эрх зүйн хувьсгал хийх, шинэ нийгмийн үүдийг нээх явдал байсан. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлах явцад миний бие 96 удаа үг хэлж, Ардчилсан эвсэл бүлэг байгуулагдахад даргаар нь Р.Барсболд, нэг орлогчоор нь С.Зориг, нэг нь миний бие сонгогдож, хурлын үед ажиллаж байсан. Хамгийн олон удаа үг хэлж, санал шүүмжлэл гаргасан байдаг.

- Монгол Улсын төрийн сүлдний талаар

- Монгол Улсын парламентын засаглалтай, ардчилсан, олон намын тогтолцоотой улс болох талаар

- Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх заалт оруулах талаар

- Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай хэлэлцэж байх үед олон босож санал шүүмжлэл хэлсэн юм.

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд ассан гал шиг хоёр тал болон маргалдаж байсан ч маргааш нь ах дүү мэт инээлдэж, эвлэлдэн хуулиа цааш нь хэлэлцэн баталж байсан. Учир нь Монгол Улсын маргааш тэднээс шалтгаална гэдгийг түмэнтээ ухамсарласан жинхэнэ эх орончид байлаа. (ху 30)

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 минут 27 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ2 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан2 цаг 58 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулж, ил тод болгож байна5 сар 7. 10:12“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ахмадууд хэрхэн бүртгүүлэх вэ5 сар 7. 9:22“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 7. 9:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.