“ТЭЭВРИЙН 7 ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМЫГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
”БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ 2023 оны 11 дүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.
БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ ОЛОН УЛСЫН ФОРУМ БОЛЛОО
“Тээврийн долоо хоног 2023” арга хэмжээний хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -ээс “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь удаагийн Яриа хэлэлцээ”-г зохион байгууллаа.
БАРУУН, ЗҮҮН БОСОО ЧИГЛЭЛД 2700 КМ ТӨМӨР ЗАМ БАРИНА
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн 900 гаруй км төмөр замыг барьж, ашиглалтад оруулаад байна. Цаашид зүүн, баруун босоо төмөр замын коридор болон бусад чиглэлийн төмөр замуудыг барьж, нийт 2700 км төмөр замыг ашиглалтад оруулна.
ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО /IATA/, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) болон Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд байгуулсан Нислэгийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР 311 КМ АВТОЗАМ, НАЙМАН БАЙРШИЛД ТӨМӨРБЕТОН ГҮҮРЭНД ИХ ЗАСВАР ХИЙНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дэлхийн банкны зүүн ази, номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Еижбергентэй уулзаж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх авто замын төсөл хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.
ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАШУУНСУХАЙТ БООМТОД АЖИЛЛАЛАА
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төмөр замын газар, “Чайна энержи групп” ХХК, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн төлөөлөл 2023 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод ажиллалаа.
УЛААНГОМ-ХОВД, УЛИАСТАЙ-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ 2024 ОНЫ ХАВАР ЭХЭЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцов.
УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ БОЛОН АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын харилцааны болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
ИРАН УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ, МОНГОЛ ХОНИНЫ МАХНЫ ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, элчин сайд Мохсен Бахтиар нар хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын болон автотээврийн харилцааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов.
БАЙТАГ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 95 КМ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох боломж нээгдэнэ.
БЭЭЖИНГИЙН ЗАМ, ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн орлогч захирал Зин Тао болон холбогдох албаныхантай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГАРИГ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ИРЭХ ОНД АВТО ЗАМЫН САЛБАРТ 56 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Ирэх онд Дэлхийн банктай хамтран “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ.
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ТОЙ АВТО ЗАМЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах орны зам харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Ши болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
МОНГОЛ-АМЕРИКИЙН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ХИЙХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД САНАЛ СОЛИЛЦЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган болон албаны төлөөлтэй уулзаж, Монгол -Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурж, баталгаажууллаа.
“АЭРОМОНГОЛИА” ХХК ХОЁР ДАХЬ “АIRBUS 319-115” АГААРЫН ХӨЛГӨӨ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарлаж, агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт тавин ажиллаж дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээсэн. Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа.
СУУРЬ БҮТЭЦ ХООРОНД СОЛИЛЦОХ, ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ХЭМЖЭЭ ТОХИРОЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ХОЁР ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
ХОЁР УЛСЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань хатагтайг хүлээн авч уулзан хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД САНДАГИЙН БЯМБАЦОГТ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ОРОСЫН ХЭСГИЙН ДАРГААР ШИНЭЭР ТОМИЛОГДСОН А.А.КОЗЛОВ САЙДТАЙ УУЛЗЛАА
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, Монгол Улсад нийлүүлэгдэж буй шатахууны тээвэр дээр илүү хурдтай ажиллах, мэдээллийг тогтмол солилцож байхаар тогтлоо. Мөн зөвхөн шатахуун тээврийн асуудлыг дагнан хариуцаж ажиллах хүмүүсээ ч томилов.
Сэтгэгдэл бичих