Сэлэнгэ голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтнүүд батлагдсан удирдамжийн дагуу “Долоон нуга” ресортын ус ашиглалт, байгалийн нөөц ашигласны төлбөр болон ус бохирдуулсны төлбөрийн төвлөрүүлэлт, ариун цэврийн байгууламжийн байдалд үзлэг, шалгалт хийж зөвлөмж өгч ажиллалаа.
“Долоон нуга” ресорт нь одоогоор 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бөгөөд амралтын газрын 50 хувь ашиглалтад орсон. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 хүн хүлээн авах хүчин чадалтай аж.
Сэтгэгдэл бичих