Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 2 дугаар гудамж орчинд хөрсний усны халиа дошин үүсэж мөстөн, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна.
Үүссэн нөхцөл байдалтай дүүргийн Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Б.Амандых нар газар нь дээр танилцаж, халиа, мөстлөгийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.
Дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу “Тохижилт үйлчилгээ" ХХК болон дүүргийн Онцгой байдлын албан хаагчид 1 машин механизмыг дайчлан айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газар дээр нь ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих