ТББХ: Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ


12-р сарын 1
15 цаг 00 минут

       Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.12.01/ хуралдаж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулга хийв.  Тэрбээр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн талаар хоёр, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар гурван зарчмын зөрүүтэй саналыг тус тус боловсрууллаа гэлээ. Түүнчлэн Ажлын хэсэг Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлд “Нийслэлийн Засаг дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ерөнхий архитекторын эрх, үүргийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх заалт олонхын дэмжлэг авсан.

Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтад Барилгын тухай хуулийн 44.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, эсхүл мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд оролцож болно. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүргийг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээд хэрэгжүүлэх бол аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулна” гэсэн хэсэг нэмэх санал мөн дэмжигдсэн.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо5 цаг 9 минутын өмнөАШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно8 цаг 41 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа5 сар 12. 15:44“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ5 сар 12. 14:57“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 сар 12. 14:52Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо5 сар 12. 12:34Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна5 сар 12. 12:31“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ5 сар 12. 12:28Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 12. 12:16Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 сар 12. 12:13Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай5 сар 12. 12:10Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ5 сар 12. 10:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна5 сар 12. 10:36Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.