Зарим Байнгын хорооны даргыг сонгож, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав


12-р сарын 2
11 цаг 39 минут

       Улсын Их Хурлын чуулганы (2023.12.01)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханыг сонгохоор, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нарыг улируулан ажиллуулахаар дээрх байнгын хороодоос нэр дэвшүүлсэн талаарх санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Т.Аубакир, Б.Баярсайхан, Б.Саранчимэг нар танилцуулав. Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул нэр дэвшигчдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтаар, нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

Дараа нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг өгсний дагуу Байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй дөрвөн санал, төслийн зарим заалтаар дахин санал хураалт явуулсан байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслүүдийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуулт асуув. Тэрбээр, аймаг, нийслэлийн ерөнхий архитектурын эрх, үүргийг хариуцлагыг мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдээр хэрэгжүүлнэ гэсэн заалт орсон байна. Энэ бол албан тушаалтан гарын үсэг зурдаг, хариуцлага хүлээдэг харилцаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, түүнд нийцүүлж газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан газар олгох, барилга барих зөвшөөрөл олгох зэрэг олон эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Эрх, үүргийг шилжүүлчихлээ, хариуцлагыг нь хэн үүрэх вэ гэлээ. Түүний асуултад хариулахдаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, архитектур болон хот төлөвлөгчийн эрх, үүргийг ялгаж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний чиг үүргийг гадны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Тэрбээр, манай улсад энэ чиг үүргийг хэрэгжүүлж чадах боловсон хүчний нөөц байхгүй гэлээ. Өмнө нь Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын тусламжтай боловсруулсан Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжээгүй, шинээр боловсруулсан төлөвлөгөөний төслийг Засгийн газар хэлэлцээд гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тул уг ажлыг гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ хэмээн Нийслэлийн Засаг дарга хариулсан юм.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн үндэсний төвийн одоо эрхэлж байгаа тээврийн хэрэгслийн дугаар олгох үйлчилгээг хотын захиргаанд авчирснаар түүний орлогыг буруу зарцуулах асуудал үүсэхээс сэргийлэх шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж санал хэлсэн юм.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын Байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тогтоолын төсөлд, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үндэсний тогтолцоо бүрдүүлэх, салбар бүрийн үүрэг, оролцоог тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, тогтоолын төсөлд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартыг дээшлүүлж, үдийн хоол хөтөлбөрт 1-12 дугаар ангийн сурагчдыг тэгш хамруулах, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулахад төрөөс тавих шаардлага нөхцөлийг уян хатан болгох, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил үйлчилгээг үзүүлэхэд тухайн асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах боломжийг бий болгох зэрэг зохицуулалт тусгахаар санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тогтоолын төслийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлтэй уялдуулан гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өгч, хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан юм. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.