Монголбанкны Ерөнхийлөгч дээд түвшний бага хуралд оролцов


12-р сарын 2
12 цаг 30 минут

       Хонгконгийн мөнгөний удирдах газар (HKMA) болон Олон улсын төлбөр тооцооны банкнаас (BIS) хамтран зохион байгуулсан Дээд түвшний бага хурал 2023 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Хонгконгт амжилттай болж өндөрлөлөө. Энэ хурал нь Хонгконгийн мөнгөний удирдах газрын 30 жилийн ой, Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Олон улсын төлбөр тооцооны банкны төлөөлөгчийн газрын 25 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог юм. Энэхүү арга хэмжээнд Төв банкны одоогийн болон өмнөх 20 гаруй ерөнхийлөгч, дэлхийн, бүс нутгийн болон орон нутгийн санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх захирлууд, Хонгконг болон Азийн бусад орны тэргүүлэх мэргэжилтнүүд зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцов.

Хурлын илтгэгчид удаан хугацаанд үргэлжилж буй инфляцын дарамт болон өндөр түвшинд удаан хугацаанд хадгалагдаж мэдэх хүүгийн орчин, санхүүгийн инновацын дундах мөнгөний системийн ирээдүй, өнгөрсөн санхүүгийн хямралуудаас авах сургамж,  эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг бүрдүүлж буй бүтцийн өөрчлөлтүүд зэрэг Төв банкнууд болон бодлого боловсруулагчдад тулгараад байгаа гол сорилтуудын талаар ярилцав. Мөн санхүүгийн байгууллагуудын удирдагчид Азийн санхүүгийн ирээдүйн талаарх өөрсдийн үзэл бодлоо ч хуваалцлаа.  

Зургийн тайлбар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн HKМА-ийн Ерөнхийлөгч Эддие Юүэгийн хамт

Бага хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон улсын төлбөр тооцооны банкны тэргүүн ноён Агустин Карстенс болон Хонгконг, Австрали, Щвед, Английн Төв банкны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нартай уулзсаны дээр ирэх жил тохиох Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бага хуралд хүрэлцэн ирж оролцохыг албан ёсоор урив.  Түүнчлэн бусад орны Төв банкнууд, Олон улсад үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн төлөв байдал, бодлого үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилт, туршлагаа харилцан солилцов. Энэ уулзалтын бас нэг чухал чиглэл нь гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын зах зээлдээ оруулах чиглэлд Монгол Улс нэн таатай бөгөөд нээлттэй бодлого баримталж байгааг таниулж, тэдэнд хамтын ажиллагааны санал тавих явдал байв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно3 минут 13 секундын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно44 минут 28 секундын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ49 минут 29 секундын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.191 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 цаг 10 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:11
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.