Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчтэй уулзав


12-р сарын 2
15 цаг 38 минут

      Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Узбекистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, иргэд хоорондын хэлхээ холбоог бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс болон Узбекистан Улс нь далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик зэрэг тэргүүлэх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тохирч, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Узбекистан Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Ерөнхийлөгч Ш.Мирзиёев урив.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо6 цаг 8 минутын өмнөАШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно9 цаг 40 минутын өмнө3,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа5 сар 12. 15:44“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ5 сар 12. 14:57“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 сар 12. 14:52Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо5 сар 12. 12:34Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна5 сар 12. 12:31“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ5 сар 12. 12:28Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 12. 12:16Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 сар 12. 12:13Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай5 сар 12. 12:10Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ5 сар 12. 10:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна5 сар 12. 10:36Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.