Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ


12-р сарын 4
14 цаг 46 минут

       Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Г” нь Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа  бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагчаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч “Н”, “Б”, “П” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Д” нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “Б” нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхда өөрийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжтэй худалдан авах гэрээ байгуулж, хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 25 иргэнд давуу байдал бий болгох зорилгоор хахууль авсан гэх.
  • “Ж” нь нийтийн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүү “Г”-тай урьдчилан үгсэн тохиролцож, өөртөө болон хүү “Г”-д эдийн засгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан ”А” нь хясан боогдуулах аргаар бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч “М” нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сант сумын удирдах албан тушаалтан “М”, “С”, албан тушаалтан “Т”, “А” нар нь өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Ж”, “М” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусад давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ38 минут 50 секундын өмнөХүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна39 минут 52 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо42 минут 25 секундын өмнөХанын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна43 минут 45 секундын өмнөТэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв45 минут 20 секундын өмнөБусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна47 минутын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ52 минутын өмнөТөрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа1 цаг 2 минутын өмнөОлон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ2 цаг 43 минутын өмнөЗайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна6 цаг 47 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна6 цаг 52 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав6 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав9 цаг 10 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна9 цаг 14 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 46 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.