“МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт уулзалт боллоо


12-р сарын 5
10 цаг 26 минут

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  /2023.12.04/ “МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдвээр УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалтыг зохион байгууллаа.  

Малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий "Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо" хэмээх байгууллагыг байгуулах санаачлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгор, 11 дүгээр сард Хэнтий аймагт тус тус байгуулгаад байна. 

УИХ-ын дарга өнөөдрийн уулзалтад  “Мөнх-шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт илтгэл тавьж, өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн өөрчлөлт, дүгнэлттэй уялдуулан хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, гаргалгааг танилцууллаа.

“Монгол Улсын 305.1 мянган малчин 110.6 сая га бэлчээрт 71.1 сая толгой мал маллаж байна. Манай улсын нийт ажиллагсдын 49.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. 1990 онд 26 сая малтай байсан бол 2022 онд 71.2 сая толгой малтай болжээ. Гэвч малын тоо толгой өсөхийн хэрээр түүний ашиг шим буурч байна. Тухайлбал, хонины амьдын жин 1-2, үхрийн амьдын жин 30 кг тус тус буурснаас гадна сүүний болон махны гарц олон улсын төвшинтэй харьцуулахад эрс буурсан судалгаа байна гэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав. Тэрбээр цааш нь манай  орны нийт газар нутгийн 64 хувь нь талхлагдсан, 13 хувь цөлжжээ.

Малын үржүүлгийн  төлөвлөлт алдагдаж, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс буурсан зэргээс гадна малчдын нийгмийн асуудал болон залгамж халааг бэлтгэх бодлого алдагдсан гэв.  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” хэмээн заасан. Энэхүү заалтыг иш үндэс болгож, сумыг эдийн засгийн цогцолбор байдлаар хөгжүүлэхэд "Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо" хэмээх байгууллага чухал үүрэг гүйцэтгэх тухай танилцуулсан юм. Энэхүү холбоо нь бүх гишүүдийн хурал, хоршооны тэргүүлэгчид, дарга гэсэн удирдлагатай байх агаад худалдаа маркетинг, банк санхүү, даатгал, тээвэр холбоо гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар зохион байгуулагдаж байна. Мөн Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, малчид, үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоо энэхүү “МӨНХ” /Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо/-ны цөм ажээ. Байгаль орчиндоо, малчдадаа ээлтэй, өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд МӨНХ холбооны зорилго оршиж байна.  


Мөн уулзалтад Хөдөө, аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх “Хөдөөгийн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх, судлаач Б.Үүрцайх “Мал аж ахуйн эрх зүйн зохицуулалт, гадаадын зарим орны харьцуулсан судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавив.

Уулзалтыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, С.Батболд, Т.Энхтүвшин нар санал бодлоо илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.