ИЦББХ: Байнгын хорооны тогтоолыг баталж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


12-р сарын 7
11 цаг 01 минут

     Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Инновац, цахим бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь төслийг батлахыг дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Инновац, цахим бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ.

Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу дээрх төслүүдээс холбогдох хуулийн төслүүдийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2023 оны зургадугаар сарын 9, 15-ны өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хуралдаан даргалагчаас дээрх хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т заасан Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 38 хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны арван нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар явуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг Н.Учрал гишүүн танилцууллаа. хуулийн төслүүдэд “бичгээр” гэсний дараа “эсхүл цахим хэлбэрээр” гэж нийтлэг байдлаар тусгахаар байгаа нь цаашид хууль хэрэглээний явцад тодорхойгүй нөхцөл үүсгэж болзошгүй тул хуулийн төсөл бүрийн харилцааг нарийвчлан судалж, тухайн хуулиар зохицуулсан харилцааны онцлог, шинж чанарыг харгалзан холбогдох өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэжээ. Хууль хэрэглээний явцад үүсэж болзошгүй эрх зүйн үр дагаврыг тооцож, төрийн байгууллага хооронд болон төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй; иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллагатай; иргэд хоорондын харилцааг тус бүрээр нь ангилж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, төрийн байгууллага, албан тушаалтан хоорондоо цахим хэлбэрээр мэдээлэл солилцох харилцааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай нийцүүлэн тус хуулийн 18.2-т заасан нийтийн мэдээллийн систем болон албаны цахим шууданг ашиглах өөрчлөлтийг тусгасан байна.

Иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтантай харилцах харилцаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан системүүд болон эрх зүйн үр дагавраас хамаарч Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг, тоон гарын үсгийг тус тус хэрэглэх нь оновчтой гэж үзсэн байна.

Эрх зүйн үр дагавар багатай, эсхүл тухайн салбарын хууль тогтоомжоор баталгааждаг, хуульд амаар гүйцэтгэж болохоор тусгасан харилцаанд аливаа хэлбэр заахгүй байхаар тусгасан аж.

Инновац цахим бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Инновац цахим бодлогын байнгын хороо 2023 оны 3 дугаар тогтоолоороо төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ажлын хэсгийг ахал, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг нар ажиллажээ. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 5 удаа хуралдаж хуулийн төслүүдтэй нэгбүрчлэн танилцсан байна. Мөн хуулийн төслүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгууллага, албан тушаалтнуудаас нийтдээ 184 саналыг авч нэгтгэн судалж, төсөлд тусгах, холбогдох саналуудыг бэлтгэжээ. Ажлын хэсгээс 81 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүэй 53, найруулгын 1 саналыг бэлтгэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт болон ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Байнгын хороо хуулийн төсөл бүрийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Хууль зүйн байнгын хороо болон ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв18 минут 17 секундын өмнөБага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно30 минут 54 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ33 минут 53 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ36 минут 16 секундын өмнөАнхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ1 цаг 53 минутын өмнө“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна1 цаг 58 минутын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа2 цагийн өмнөХан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил үргэлжилж байна2 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар ажиллаж, 86 иргэний амь насыг авран хамгааллаа2 цаг 50 минутын өмнө“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрт оролцогчид тогтоолын төслөө шийдвэр гаргагчдад хүргэхийг хүслээ3 цаг 1 минутын өмнө“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ3 цаг 4 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь3 цаг 7 минутын өмнөМорингийн давааны замаас барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км авто замын ажил 20 хувьтай үргэлжилж байна3 цаг 12 минутын өмнөС.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна3 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.26-05.303 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан4 цаг 4 минутын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ5 сар 25. 20:41Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох бодол байхгүй5 сар 24. 18:45“Өсвөрийн парламент-2024" хөтөлбөрийн нэгдсэн хуралдаан боллоо5 сар 24. 15:46Нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ5 сар 23. 20:44Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ5 сар 23. 20:33“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.