Б.Ганхуягийг хордуулсан VS Б.Ганхуягаас хордлогын шинж илрээгүй


12-р сарын 7
15 цаг 39 минут

      "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн өнөөдөр /2023.12.07/ мэдээлэл хийлээ.

Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа:

-Бид 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний сонсголд Б.Ганхуягийг оролцуулах хүсэлтийг ХЗДХ-ийн сайд болон ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт хүргүүлсэн. Өчигдрийн байдлаар нүүрсний сонсголд оролцуулах боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Харин өнөөдрийн мэдээллээр Монголд цагдан хоригдож байгаа гэмтэй эсвэл гэм буруугүй гэдэг нь шийдэгдээгүй байгаа нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалж, эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн эрхтэй. Гэтэл 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Б.Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас огцом муудсан.

Тухайн үед маш их санаа зовсон. Даралт унах гэх мэт эмгэг илэрч байгаагүй. Ар гэрийнхэн нь долоо хоног бүр очиж уулздаг байсан. Бидний таамаглаж байгаагаар Б.Ганхуяг есдүгээр сарын 12-нд ноцтой мэдээлэл хэлж, хамгаалалтад авахыг хүссэн.

Гэвч прокурорын байгууллагаас боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Ингээд есдүгээр сарын 23-наас толгой нь өвдөж, даралт нь унаж, их хэмжээгээр бөөлжиж, суулгасан.  Гэр бүлийн зүгээс ШШГЕГ-аас тодорхой мэдээлэл өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч есдүгээр сарын 25-нд өмгөөлөгч биеийн байдлыг нь нүдээрээ харж мэдсэн. Тэгээд эмнэлгийн үйлчилгээнд хамруулах хүсэлтийн дагуу тухайн өдөр эмнэлэгт хэвтсэн. Эмчлэгч эмчтэй уулзахад "Биеийн байдал нь тогтворжиж байна" гэсэн. Хүсэлт өгөх болгонд "Биеийнх нь байдал хэвийн байгаа" гэдэг хариултыг өгч байсан. Биед нь ил шарх сорви байхад хэвийн байна гэдэг хариултыг өгч ирсэн. Бид маш их гомдолтой байна. Дүүгийн маань биед хүнцэл гэдэг хүнд металл илэрсэн. Өчигдөр шинжилгээ авсан гэсэн. Хариу нь одоогоор ирээгүй байна. Дүүг маань ямар нэг байдлаар санаатайгаар хордуулах гэж байна" гэсэн юм.

Тэгвэл энэ асуудлаар ШШГЕГ-аас тайлбар мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ "Нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс бид нар албан ёсны мэдээлэл өгч байна. Хорих 461 дүгээр ангид өнөөдөр 800 гаруй хоригдогч байна. Бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа идэж, уудаг. Хоригдогч Б.Ганхуягийн хувьд биенээс нь хүнцэл илэрсэн гэж ярьж байгаа. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент. Хоригдогч Б.Ганхуяг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд цагдан хоригдсон.

Жижүүр эмчийн тэмдэглэлд "Биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн. Хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой" гэж хүлээж авсан тэмдэглэл байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад байгаа.

Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих ангийн эмнэлгээс гадна 2023 оны тавдугаар сард "Интер мед", арваннэгдүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар биед нь эмгэг өөрчлөлт илрээгүй. Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав2 минут 12 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 минут 44 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ9 минут 45 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ37 минут 36 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 20 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 31 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.