Байнгын хорооны дарга Б.Баярсайхан боловсрол болон соёлын салбарын зарим асуудлын хүрээнд санал солилцлоо


12-р сарын 7
19 цаг 48 минут

     Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өнөөдөр (2023.12.07) Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын сайд Ч.Номин болон тус яамдын холбогдох албан тушаалтнуудын хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар  Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд боловсрол, соёл урлаг, ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого, монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил, шинжлэх ухаан, нийтийн биеийн тамир, спортын асуудал багтдаг.  Шинээр томилогдсон байнгын хорооны дарга Б.Баярсайхан эрхлэх асуудлын хүрээнд багтдаг салбаруудын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоомжийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонслоо.

Боловсролын салбарын тухайд Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулиудыг хэлэлцэн баталж, боловсролын салбарт анх удаагаа олон улсын үнэлгээний байгууллагаар (PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээ) сурагчдын түвшинг тогтоосон. Олон улсын үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийж, хариу арга хэмжээ авах зэргээр цаашид төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар Боловсролын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав. Хууль эрх зүйн талаас одоо шинжлэх ухааны салбарын ажил хүлээгдэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн барих Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн төсөлд онцгойлон анхаарлаа хандуулж өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханаас хүслээ.

Үргэлжлүүлэн Соёлын салбарын үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулав.  Хууль тогтоомжийн хүрээнд  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн барьсан. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах хүсэлтийг  2023 оны арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад хүргүүлснийг Соёлын сайд Ч.Номин яриандаа дурдаж байлаа.  Мөн тус яамнаас соёлын салбарын нэгдсэн бодлогын баримт бичиг болох “Соёлын салбар 2030” хөтөлбөрийг боловсруулж байгаа юм байна. Уулзалтад Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Соёлын сайдын ахлах зөвлөх  С.Оюунбилэг, Соёл урлагийн газрын дарга Н.Мөнхзул нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.