Г.Занданшатар: Сонгуулийн тойргуудын зөв "зурахгүй" бол авлигажсан сонгууль болно


12-р сарын 8
10 цаг 06 минут

         Парламентын сонгуулийн жилийн өмнөх жил буюу нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтын дагуу УИХ хуулиа өөрчилсөн. Хууль өөрчилсөн ч хуулийн дагуу сонгууль санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойргоо тодорхой болгох зохицуулалттай. СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 12 дугаар зүйл.Сонгуулийн тойрог байгуулах 12.1.Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог /цаашид "тойрог" гэх/-ийг байгуулна. 12.2.Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ээлжит бус сонгууль явуулах тохиолдолд Улсын Их Хурал ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн сонгуулийн тойргийг байгуулна. 12.3.Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. 12.4.Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байна. 12.5.Аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоо нь тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймаг, нийслэлийн дүүрэгтэй нэг тойрог болгон нэгтгэж болно. 12.6.Сонгуулийн тойргийг ээлжит бус сонгууль явуулахаас бусад тохиолдолд дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно. Хуулийн дагуу эрх баригчдад сонгуулийн тойргоо зурах хангалттай хугацаа байгаа ч тэд шинэ оны өмнө тойргоо зурхаар бэлтгэлээ хангаж эхэллээ. Парламентад суудалтай болоод эрх баригч нам өөртөө хамгийн ашигтай байх боломжит хувилбарыг тооцож сонгуулийн тойргоо зурсаар ирсэн нь үнэн. Харин энэ удаад өөрсдийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж чадах эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын хөгжил дорой байгаагийн том шалтгаан нь сонгуулийн жижиг тойрог гэдгийг судлаачид хэлсээр, анхааруулсаар ирсэн. Жил бүрийн төсөв батлах үед хэнд илүү эрх мэдэл байна тэр нь тойрогтоо ахиу төсөв тавиулсаар ирсэн нь бичигдээгүй хууль. Монгол Улс нэгдсэн улс гэгддэг боловч сонгуулийн тойргоосоо үүдэн төсвийн хуваарилалт дээр 76 улс болоод хуваагдчихдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Сонгуулийн тойрог тодорхой болоогүүй байхад УИХ-д нэр дэвших санаатай нөхдүүд мөнгө тараагаад эхэлчихсэн байна. Тиймээс сонгуулийн тойргоо томсгомоор байна. Жижиг тойргийн зовлонтой явсаар байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжлөө ч маргааш нь нэг нөхөр гарч ирж попроод улс орны эдийн засгийг нураана. Тэгэхээр хэт жижиг буюу 78 тойрог байж бүр болохгүй. Одоо байгаа тойргоо томсгомоор байна. Тухайлбал, баруун аймгуудаа нэг тойрог болгоод асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Ингэж тойргоо томсговол зам харилцаа, эрчим хүч, хил боомтын асуудлууд шийдэгдэж томоохон хөрөнгө оруулалтууд шийдэгдэх бололцоотой. Сонгуулийн тойргийг тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр тогтоож байж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Тэгэхгүй бол өнөөдрийн жалга довны үзлээр бие биерүүгээ дайрч давшилсан улс төр хол явахгүй нь ээ. Тойрог тогтоох асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ асуудлаа шийдмээр байна” хэмээн дуугарав. УИХ-ын дарга Г.Занданшатар түүний саналыг дэмжиж “Уг асуудлыг цагийг нь тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэж эхлэх нь зүйтэй. Асуудлыг тулгаж байгаагаад шийдэх нь эрх барьж байгаа нам эвслийн саналаар шийдэгдэх магадлалтай. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намуудаас санал авч, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалдаа нийцүүлж тойрог томсгох асуудлыг арванхоёрдугаар сардаа хэлэлцэхээр тов тогтооё. Тойрог тогтоох асуудал дээр намын бүлгүүд, улс төрийн намууд,саналаа нэгтгэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос саналаа оруулж ирэх ёстой. Сонгуулийн тойргоо зөв тогтоохгүй бол мөнгөний, авлигажсан сонгууль болно. Тиймээс нэг мөсөн томоохон өөрчлөлт хийх нь зөв” гэв. Энэ удаагийн сонгууль маш онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа парламент 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ 126 гишүүний 78 нь тойргоос 48 нь намын жагсаалтаар сонгогдох зохицуулалттай. 4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно: 4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар; 4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар. Тийм учраас УИХ-аас сонгуулийн тойрог хэрхэн зурахаас улс орны хувь заяа болоод улстөрийн намуудын хувь заяа шийдэгдэх учиртай. Хамгийн гол нь сонгууль бүрийн өмнө өөрт хамгийн ашигтай байх боломжит хувилбараар тойргоо зурдаг парламентын гишүүд энэ удаа ямар тооцолол хийх нь шинэ оноос өмнө нь тодорхой болох бололтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.