Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуулганд үг хэллээ


12-р сарын 8
10 цаг 18 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний VIII дугаар чуулганы нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөл Монгол Улсын байгаль орчин, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гарц, шийдлийг тодорхойлохоор ээлжит үндэсний чуулганаа зохион байгуулж байгаа нь хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль эхийг хамгаалах, нөхөн сэргээх, хэтийн доройтлоос сэргийлэхэд өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас хөрсний нэлээд хувь нь доройтож, гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэснийг олон судалгааны дүн харуулж байгааг дурдаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төрийн бус байгууллагуудын оролцоо, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Тухайлбал, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд дунджаар жилийн агаарын хэм 2.25-аар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар буурснаас гадна нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй хөрсний доройтолд өртөж, 8 аймгийн нутаг дэвсгэрийн 50 хувь нь цөлжсөн байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр олон үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлд анхааран хандуулан ажиллаж байгааг хэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг жишээ болгон дурдлаа.

Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгав.

Мөн эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн байгууллагууд нэгдэн ажиллах нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөвсгөл, Ганга нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан болон Хар ус нуур орчмын экосистемийг хамгаалах цогц ажлуудыг хэрэгжүүлж байгааг хэлэв.

Тухайлбал, Ганга нуур нь нүүдлийн шувууд дамжин өнгөрдөг хамгийн таатай экосистемтэй нуур бөгөөд 2017 оны 8 сард цутгал булгуудын ширгэлт, элсэн шуурга болон нуур орчимд олон тооны мал бэлчдэгээс үүдэн бохирдож, нуурын усны 95 хувь нь ширгэж, түүхэнд зөвхөн зураг л үлдэх нөхцөл үүссэн юм. Энэ байдлыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг хамгаалах ажлыг эхлүүлж, нуурын эргийг хашаажуулж малын бохирдлоос хамгаалах, усыг нь нэмэгдүүлэх худаг гаргах, элс, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах зэрэг ажлыг төлөвлөгөөтэй өрнүүлснээр экосистем нь сэргэж, энэ жил ус нь 2005 оны түвшинд хүрчээ. Түүнчлэн жил бүр ирдэг шувуудын тоо олширсоор 2022 оны намар 7,500 хун цугласан байна. Одоо Ганга нуурын эх цутгал булгуудыг сэргээх, нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөх, элс, шороон шуурганаас хамгаалах “чулуужуулах” ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үндэсний чуулганаар байгаль, экологийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг жагсаан хэлэлцэж, санал шүүмжлэл өрнүүлж, тулгарч байгаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар идэвхтэй хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл нь 21 аймагт салбартай бөгөөд улсын хэмжээнд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна2 цаг 4 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна2 цаг 9 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав2 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав4 цаг 27 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна4 цаг 31 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ4 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 3 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 18 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 56 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.