АТГ: Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэнд эзэмшүүлсэн хэрэгт 11 этгээдийг шалгаж байна


12-р сарын 8
12 цаг 20 минут

        Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.12.08/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг БНХАУ-ын компаниудад хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болсон.
 
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал болон тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бадраа нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байна. Энэ хэрэгт ямар асуудлуудыг тогтоосон гэхээр Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашигласан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэжаргал гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны А/225 дугаартай захирамжаар “Фүжи бит” компанид Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13.6 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн.

Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Газрын тухай хууль тогтоомж зөрчиж,

  • Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “…энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”
  • 33.1.2-д заасан “…энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно…”,        Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам заасныг тус тус зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулахгүйгээр
  • 2020 оны наймдугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай захирамжаар  “Фүжи бит” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын  4601009717 газарт 13.6 га газар эзэмшүүлэх,
  • “Ийзи транспорт” /РД:6175724/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601009718 дугаартай 14.5 га газрыг эзэмшүүлэх,
  • 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А/249 дугаартай “Силвер титан интэрнэйшнл” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010080 дугаартай 13 га газар эзэмшүүлэх
  • 2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр А/295 дугаартай "Бат Орших баян /РД:6372023/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010155 дугаартай 18 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон.

Харин Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нь:

  • 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/364 дугаартай захирамжаар “Сан Арвитай” ХХК-д 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлэх
  • 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр А/295 дугаартай захирамжаар “Лилия гарден” /РД:6416128/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010471 дугаартай 10 га газрыг эзэмшүүлэх,
  • 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр А/30 дугаартай “Соронзон говь” /РД: 3624846/ ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт нэгж талбарын 4601010237 дугаартай 20 га газрыг эзэмшүүлэх
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А/315 тоот захирамжаар “Аз хур трэйвэл” ХХК-д  4601010483 нэгж талбарын дугаар бүхий, гаалийн хяналтын талбайн зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаатай Ханбогд сум, Номгон баг, Цагаан хаданд газар эзэмшүүлсэн.

Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татагдсан байна. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдэг мэдээллийг өглөө.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв2 цаг 5 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна2 цаг 8 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв2 цаг 10 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо2 цаг 15 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 20 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа5 цаг 37 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой6 цаг 47 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа7 цаг 11 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна7 цаг 32 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна7 цаг 38 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 42 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна8 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан8 цаг 22 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.