Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах хуулийн төслийг өргөн мэдүүллээ


12-р сарын 8
18 цаг 33 минут

       Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлаас 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас хуулийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлсээр байгаа аж. Одоогийн байдлаар 200 орчим иргэнээс өөрийн гэр бүл, төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэх тухай өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргаад байгааг Улсын Их Хурлын дэд дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа хэллээ.
Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивд хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байна. 1922 оноос 1990 оныг хүртэл нийтдээ 36,000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31,460 иргэн хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгагджээ.
Нийт хэлмэгдсэн иргэдийн дийлэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна4 цаг 1 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна4 цаг 6 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав4 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав6 цаг 24 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна6 цаг 28 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ6 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 59 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ8 цаг 15 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ9 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан9 цаг 52 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.