“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно


12-р сарын 8
18 цаг 44 минут

       Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсны 75 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар захирамжийн дагуу энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан маргааш буюу 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 40 минутад эхэлнэ. Хүндэтгэлийн хуралдаантай холбогдуулан өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, монгол төрийн бодлогын салшгүй үнэт зүйл нь хүний эрх, гол цөм нь ард иргэд байх учиртайг тодотгов.

Тэртээ 75 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл баримтлал, үнэт зүйлс нь 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндсэн Хуульд хөдөлшгүйгээр тусгагдаж, тунхаглаж ирснийг үргэлжлүүлэн дурдлаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд, Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулна гэж заасан байдаг бөгөөд “Хүний эрхийн олон улсын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн хуралдаан нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлсийн илэрхийлэмж болохыг цохон тэмдэглэв.  Түүнчлэн парламентаар хэлэлцэж буй асуудлууд, хууль тогтоомжуудаас гадна төрийн захиргааны бүхий л байгууллагуудын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд хүний эрхийг хамгаалсан цогц бодлого багтах ёстойг сануулсан алхам гэж ойлгох хэрэгтэйг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд тухайн орны парламент чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглээд, энэ удаагийн хүндэтгэлийн хуралдаан нь  Монгол Улс хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй байна гэдгээ дэлхий дахинд батлан харуулж байгаа үйл хэрэг гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал анх удаа, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран, “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент: Өөрийн үнэлгээний аргачлал”-ыг нэвтрүүлж, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөл гэхчилэн хүний эрхийн нөлөөллийн бүхий л хүчин зүйлсэд үнэлгээ хийсэн бөгөөд үр дүнд суурилсан зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна1 цаг 26 минутын өмнөЭверестэд Монголын хоёр уулчин авирч байна1 цаг 31 минутын өмнөСанхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав1 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав3 цаг 50 минутын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна3 цаг 53 минутын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ3 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ4 цаг 25 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 40 минутын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ7 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь7 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан7 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.