Д.Цогтбаатар: Хүний эрхийг чухалчилж, хүндэтгэн хуралдаж байгаа нь Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсны илрэл


12-р сарын 9
11 цаг 05 минут

        Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно гэсний дагуу Монгол Улсын Их Хурал чуулганы хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр зохион байгуулна. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан явуулж буй хуралдаан, хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүнХууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Монголын парламент Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойд зориулан хүндэтгэлийн хуралдааныг хийхээр боллоо. Хүндэтгэлийн хуралдааны үр дүнг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголчууд төрт ёсны олон мянган жилийн уламжлалтай ард түмэн. Төрт ёсны төв цэгт төр биш, хувь хүн, иргэн орж ирсэн том баярыг Монголын төр хүндэтгэн тэмдэглэж байна гэсэн үг. Парламентын хүндэтгэлийн чуулганыг үндэсний шинж чанартай, ёслол төгөлдөр тэмдэглэхүйц үйл явдлыг тохиолдуулан үндэсний хэв шинжид тулгуурлан хийдэг. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг дэлхий нийтэд тунхаглан НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан тэрхүү үнэт зүйлсийг НҮБ-ын гишүүн бүх улс орон суурь үнэт зүйлсээ болгон хүлээж авч, үндэснийхээ хууль, эрх зүйн орчны үндэс суурийг болгосон. Манай үндэсний үнэт зүйл ч ижилхэн. Тиймээс “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан ард түмэн. Төр нь иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалж, хэн нэгний зааваргүйгээр амьдралаа авч явах, чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг боломжийг бүрдүүлсний баяр болгон тэмдэглэж эхэлж байна. Одоо төр нь иргэндээ залбирч эхэлж байна гэсэн үг. Энэ бол Монгол төрийн төрт ёсны түүхэнд гарсан маш том сэтгэлгээний өөрчлөлт юм. Хүн төвтэй, иргэн төвтэй болсныг Улсын Их Хурал дээд түвшинд илэрхийлж, үндэсний баярын хэмжээнд тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулган нь Монголын парламент тухайн асуудлыг хүндэтгэж байгаагаа илэрхийлэх дээд хэмжээний илэрхийлэл. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд хүний эрхийг чухалчилж, чуулганы хүндэтгэлийн хуралдаан хуралдуулж буй нь нэг том үр дүн. Монголын төрт ёсны сэтгэлгээнд маш том хувьсгал гарсныг илтгэж байна.

Монгол төрийн бодлогыг гаргадаг дээд байгууллага Улсын Их Хурал нь хүний эрх, эрх чөлөөний асуудалд ач холбогдол өгч эхэлсний дохио юм. Төрийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг, аливаа шийдвэр гаргахдаа хэний эрхийг зөрчих эрсдэл байна вэ, шийдвэрийнхээ цаад нөлөөг бодож бай гэсэн том сэрэмжлүүлэг, захиалга гэж ойлго. Үндсэн хуулийн үнэт зүйлс нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээг бид анх удаа хийсэн. Тэр үеэр сайн, муугаа ярилцсан. Яг энэ парламент хүний эрхийн чиглэлээр багагүй ажил хийжээ. Цаашид уг анхаарах нь зохистойг ч хэлэлцлээ. Тун удахгүй дүн, зөвлөмж гарна. Дэлхий дээр байгаа хүний эрхийн бараг бүх гэрээ конвенцод манай улс нэгдээд орчихсон. Нэгэнт соёрхон батлаад, нэгдсэн бол үндэсний хууль тогтоомжийнхоо хэмжээнд биелүүлэх үүрэг хүлээдэг. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа нэгдүгээрт үзэж, иргэдийнхээ эрхийг хангаж, хамгаалах ёстой. Хүний эрхийн олон улсын гэрээнүүд нь аль хэдийнэ манай хууль мэт болсон, зохицуулалттай, хэдийнэ ороод ирчихсэн байгаа юм. Тэгсэн мөртлөө хүний эрхийн асуудал төгс биш байна. Хэрэв олон улсын гэрээ конвенцод тусгасан зүйл заалтыг зөрчсөн бол хариуцлагыг зөвхөн Монголд ч биш, хаана ч Та хүлээж болзошгүй шүү гэдгийг хүний эрх зөрчиж болзошгүй нөхдүүд төрийн байгууллагууд анхаардаг байх ёстой. Учир нь Монголын хууль болоод ороод ирчихсэн олон улсын гэрээ, конвенцуудыг,  энэ хуулийг хэрэгжүүлэхэд бид анхаарах үүрэгтэй юм. Улсын Их Хурал хэрэгжилтийг хянах үүрэгтэй. Хатуу хяналт тавих ёстой. Мөн төрийн бусад байгууллага үүнийг ойлгож хэрэгжүүлэхдээ зарчим болгон дагаж мөрддөг байх ёстой. Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөө, төрийн бус байгууллагуудын оролцоо ч чухал.

-Парламент хүний эрхийн, жендэрийн өөрийн үнэлгээг Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хийжээ. Хүний эрхийг дээдлэх сэтгэлгээ хөгжиж, нөхцөл байдал илүү дээрдсээр байх дүр зургийн талаар та сая ярилаа. Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй. Яагаад итгэлтэй байдаг гэвэл 1990-ээд оны үеийн хүний эрхийн нөхцөл байдал өнөөдрийнхтэй харьцуулбал шал өөр байсан. Бид богино хугацаанд маш хол үсэрч чадсан байна. Цаашаа илүү алс явах, ахиц дэвшил гаргах боломж бий гэж харж байгаа. Хүний эрхийн асуудлыг төгс мэддэг, шийдсэн гэж эрдэж, өчүүхэн амжилтдаа санаа амарч болохгүй. Учир нь хүний эрх нь тогтонги, байнга нэг  байранд оршоод байдаг зүйл биш. Тэгэхээр хүний эрхийн бүх эх сурвалжуудаа уншиж, судалж, мэддэг байхаас эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 75 жилд яг хэдэн хүн уншсан бол. Хүний эрхийн эрх зүйн тогтолцооны гайхамшиг нь юундаа байдаг юм гэвэл хүний эрхийг хүндэлдэг улсад бол та мэдэхгүй байсан ч өөрийн чинь мэдэхгүй байгаа эрхийг өмнөөс чинь мэдээд эдлүүлдэг нийгмийг хүний эрхийг хүндэтгэдэг нийгэм гэдэг юм. Иргэдийн хувьд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг бүгд мэдээд байх албагүй. Төрийн албан хаагчид, ялангуяа удирдах албан тушаалтнууд, гарын үсгээрээ хэн нэгний эрхийг зөрчиж болзошгүй хүмүүс энэ Тунхаглалыг уншчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй. Энэ парламент дотор хүний эрхийн асуудал голчлон яригддаг болсон. Энэ бол дэвшил. Тиймээс хүний эрхтэй холбоотой мэдээ, материал бүх гишүүний ширээн дээр хангалттай очиж байгаа. Хүний эрх хамгаалагчийн, эрүү шүүлттэй тэмцэх үндэсний механизм зэрэг олон дэвшилтэт шийдвэрүүдийг баталж, байгууллаа. Цаашид улам чамбайрах нь эргэлзээгүй. Хүний эрхийн чиглэлээр бодлогын түвшинд Монгол Улс томоохон өөрчлөлтийг хийж чадсан улс гэдгээрээ бахархах учиртай. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй6 цаг 43 минутын өмнөBlue sky tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй тул хамгаалалтад авчээ8 цаг 29 минутын өмнөШинээр төрсөн нярайг хүүхдийн мөнгөнд хэрхэн бүртгүүлэх вэ?10 сар 8. 15:23Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 45 гомдол, мэдээллийг хянан шалгав10 сар 8. 15:12Хүн төвтэй хуулийн үзэл баримтлал буюу парламент юу хийх вэ10 сар 8. 15:03Төрийн банкны харилцагчид БНТУ-ын эмнэлгүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо10 сар 8. 9:57500-600 мянган айл өрхөд орон сууц хэрэгтэй10 сар 8. 9:53Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна10 сар 8. 9:09Төрийн хар хүн хаана байна10 сар 8. 9:05Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа10 сар 8. 8:53Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан10 сар 8. 8:49Н.Номтойбаяр: Ц.Батсүх гэж хурандаа цолтой хулгайч нэг сая ам.доллар нэхсэн Ц.Батсүх: АТГ-т шалгуулна10 сар 7. 18:52Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянга болгож, 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа10 сар 7. 18:44Засгийн газраас Эрүүл мэндийн салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын ажлууд үр дүнгээ өгч эхэллээ10 сар 7. 16:34"Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдэвт 21 хоногийн аян эхэллээ10 сар 7. 16:24Авлига, албан тушаалын 7 хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 7. 16:03ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг шинэчиллээ10 сар 7. 15:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа10 сар 7. 15:44Бид мод тарьж байна - Тэрбум мод10 сар 7. 14:41“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа10 сар 7. 14:31Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлнэ10 сар 7. 14:25Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа10 сар 7. 14:13Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг Монголд нутагшуулна10 сар 7. 11:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 7. 11:28“Өгөөмөр” захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ10 сар 7. 9:18“Эрүүл мэндийн технологи- Олон улсын экспо 2024” үзэсгэлэн боллоо10 сар 7. 9:13Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар ажиллаж, 10 иргэний амь насыг хамгааллаа10 сар 7. 9:07М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ10 сар 7. 9:00Нэгдүгээр ангийн сурагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэг хийх эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах сургалтад хамрууллаа10 сар 7. 8:53УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.10.07-10.1010 сар 7. 8:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.