“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо


12-р сарын 10
13 цаг 02 минут

      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой маргааш тохионо. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2023.12.09/ Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэллээ.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд  уригдан оролцсон юм.

Хүндэтгэлийн хуралдааныг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /бүрэн эхээрээ эндээс/ үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах нь орчин үеийн парламентын нэн чухал чиг үүрэг болохыг Олон Улсын Парламентын Холбоо тунхагласан. Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь найман конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буйг онцлов.

Мөн Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсныг тэмдэглэж байлаа.

Үндсэн хуулийнхаа энэхүү үзэл баримтлалд суурилсан “Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө”-нд “ард түмний засаглах эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх” нь эрхэм зорилго мөн хэмээн тодорхойлсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох Шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  Энэ хүрээнд хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийдэг аргачлалыг хэвшүүлж, “Хүний эрхийг дээдлэгч” парламент байхаа зарласан. Улсын Их Хурал, ОУПХ-той хамтран Хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг өнгөрсөн сард хийлээ. Хүний эрхийн өөрийн үнэлгээг ОУПХ-ноос баталсан аргачлалын дагуу анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал болсныг Улсын Их Хурлын дарга мэдэгдсэн юм.

Түүнчлэн хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тодотгоод Төр бол ердөө л хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг бид ямагт санаж байх учиртай гэв.

Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах тогтолцоог эрх зүйн шинэчлэлээр дэмжих чухал алхмууд хийснийг тэмдэглээд хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга анхааруулж байлаа.

Монгол Улс хүн засагладаг биш, хууль засагладаг, хууль нь хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалдаг, хангадаг тогтолцоо бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Хууль дээдэлдэг, хууль нэг мөр үйлчилдэг нийгэмд л хүн эрх чөлөөтэй амьдардаг. Тиймээс эрх чөлөөнийхөө эзэн байх эрхийг иргэдэдээ эдлүүлэх үүрэг, хариуцлага Монгол төрийнх юм гэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсөлд, Монгол Улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд үнэнч байж, тууштай сахисаар ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй мөрдөж, хүний эрхийг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэл төгс байгаагаа нотолж найман санаачилгыг дэвшүүлж  байгаагаа мэдэгдээд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдэд уг санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгохыг уриалсан юм.

Хуралдаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссар, ноён Фолкер Тюрк цахимаар мэндчилгээ ирүүлсэн байв.

Тэрбээр мэндчилгээндээ, Одоогоос 75 ​​жилийн өмнө дэлхийн хоёр дайн, геноцид, цөмийн аюул, их хямралд нэрвэгдсэн улс орнууд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хамтдаа баталж, хүн бүрийн эрхийг хамгаалж, баталгаажуулах үүргийг хүлээсэн. Хүйтэн дайн намжиж, дэлхийг хамарсан цахим сүлжээ тэлэх шинэ эрин цагт дэлхий ертөнц дахин нэгдэж 1993 онд Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хоёр түүхэн үйл явдлыг энэ жил тэмдэглэж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолж байлаа.

Эдгээр баримт бичиг нь дэлхий дахинаа эерэг өөрчлөлтүүдийг бодитоор бий болгосон. Хүний эрхийг баталгаажуулах аливаа хүчин чармайлт нь үр дүнтэй шийдвэр гаргах сайн засаглалын цөм болсоор байгааг бид тодоос тод харж байгаа. Хүмүүс эрхээ хамгаалуулах, шударга бус явдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлэх эрх эдлэх болсныг бид “Black Lives Matter”, “Me Too”, “Fridays for Future”, yугуул иргэдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зэрэг хөдөлгөөнөөс харж болно. Залуус санаа бодлоо илэрхийлэхдээ ихэвчлэн хүний ​​эрхийн хэлээр ярьдаг болсон байна гэв.

Мөн тэрбээр, Хүний эрхийн тэмдэлэлт энэ ойн хүрээнд өнөөдрийн та бүхний хуралдуулж байгаа чуулган шиг үндэсний яриа хэлцэл, арга хэмжээ чухал ач холбогдолтой. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хүний ​​эрхийг хангах чиглэлээр томоохон ахиц гаргасан. Эдгээр ололт амжилтад хүрэхэд УИХ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 2000 онд Хүний эрхийн үндэсний комисс байгуулах, 2003 онд Хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, 2016 онд цаазаар авах ялыг халах, 2021 онд Ази Номхон далайн бүсийн хэмжээнд Хүний эрхийг хамгаалагчдын тухай анхны хуулийг батлахад УИХ өндөр үр нөлөөтэй байсан.  Мэдээжийн хэрэг, хэрэгжүүлэх ажил олонтой. Хүний эрх бол эцэс төгсгөлгүй замнал юм. Миний ахлаж байгаа энэхүү алба болон танай улсад байгаа НҮБ-ын төлөөлөгчийн газар та бүхний хүчин чармайлтыг дэмжсээр байх болно гэдгийг тэмдэглэж байлаа.

Хүндэтгэлийн хуралдаан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы  дарга, ноён Деннис Фрэнсисээс ирүүлсэн цахим мэндчилгээгээр үргэлжилсэн юм.

Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Тунхаглалаар тогтоосон хэм хэмжээ нь амилаагүй байгаа нь гашуун үнэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь учиртайг онцолж байлаа. 

Дэлхий даяар сая сая хүн зовлонд нэрвэгдэн наад захын эрхээ ч эдэлж чадахгүй байсаар л байна. Үүнийг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа сорилт бэрхшээл, дэлхий дахинаа газар авсаар л байгаа зөрчил, мөргөлдөөнөөс бид хараад байна. Эдгээр  зорилтын хэрэгжилт удааширан орхигдсоор байгаа нь бид бүхний өөрсдийн үйл ажиллаагатай ч зарим тохиолдолд холбоотой байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дагаврыг нь шийдвэрлэх амлалт, хүчин чармайлт хангалтгүй байна. Аливаа маргааныг дайн мөргөлдөөний замаар шийдвэрлэх гэсэн оролдлого нэмэгдсээр байгаа. Ядуурлаас үүдэлтэй нийгмийн тэгш бус байдaл даамжирсаар л байна. Энэ бүхнийг засахын тулд бид бүхэн илүү ихийг хийж чадах бөгөөд хийх ч ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол та бидний Алтангадас од юм. Энэ баримт бичигт тулгуурлан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг түргэтгэх, энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хүргэх зорилгын дагуу “2024 оны Ирээдүйн төлөөх дээд хэмжээний уулзалт” зэрэг арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ бүх чиглэлээр бид үр дүн гаргах үүднээс бүх түвшинд, бүх салбарт хамтран ажиллах болно. Үүнийг хийхийн тулд Монгол Улсын Их Хурал болон дэлхийн улс орнуудын парламентын үүрэг зайлшгүй чухал. Олон талт хэлэлцээрүүд бол улс орон, нийгэм, иргэдийн амьдралыг бодитоор өөрчлөх ажил болж өрнөдгийг парламентууд ойлгож, дэмжиж ажилладаг.  Энэ орон зайд л бид иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгэм, соёлын эрх, түүнчлэн хөгжих эрхийг хангаж чадна. Та бүхний хууль тогтоох, хянах, төсөв батлах эрх мэдэл нь хүний ​​эрхийг хамгаалах гол арга хэрэгсэл юм гэдгийг онцлон тэмдэглэсэн.  

Дараа нь Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурин зохицуулагч, ноён Тапан Мишра цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн баярт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэх завшаан тохиосон нь нэр төрийн хэрэг гэдгийг тодотгоод ойг тэмдэглэж буй энэ цаг үед бид хүний эрхийг хамгаалахад урьд, хожид тохиож байгаагүй томоохон сорилтууд төдийгүй шинэ боломжуудтай тулгарч байна. Авлига, уур амьсгалын хямрал, дижитал халдлага, популизм болон экстремизм газар авч буй нь бидний хүсэл зориг болоод эв нэгдлийг сорьж байна гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүдэд хандаж, өнгөрсөн үеийн ололт, амжилтыг тэмдэглэхийн сацуу хэтийг харж ирээдүйгээ тодорхойлж, хүний эрх эрх чөлөөг сахин хамгаалах парламентын хяналтыг сайжруулж, бүх хууль тогтоомжийг хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчмууд болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцүүлэх нь нэн чухал. Бид хүний эрхийн асуудлаар Улсын Их Хурлын Ажлын хэсэг байгуулах, тогтоолууд батлах, хүний эрхэд суурилсан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг хүний эрхийн төлөөх шинэ санаачилгуудыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэдгийг мэдэгдэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, Хүний эрхийг хангах талаарх үйл ажиллагаагаа Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөртэй уялдуулж буй Улсын Их Хурлын хүч чармайлтыг миний бие ихэд сайшаан дэмжиж байна. Үүний нэг тод жишээ болох ОУПХ-ны дэмжлэгтэйгээр хүний эрх болон жендерийн тэгш байдлын асуудлаарх өөрийн үнэлгээ хийхийг санаачилсанд баяр хүргэе. Тус үнэлгээ нь хүний эрхтэй холбогдох ололт, амжилт сорилт бэрхшээл болон тэргүүлэх зорилгоо тодорхойлж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад эергээр нөлөөлдөг. Миний бие Монгол Улсад иргэний болоод улс төрийн эрхийг хамгаалж ардчиллыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хүний эрхтэй холбогдох шинэ хууль тогтоомжуудыг баталсан явдалд баяр хүргэж байна. Үүний үр дүнд хараат бус үр нөлөөтэй хүний эрхийн болон шүүх засаглалын институц бэхжиж буйг дурдахад таатай байна. Эдгээр нь та бүхний олон улсын өмнө хүлээсэн хүний эрхтэй холбогдох үүрэг, амлалтаа хүндэтгэн сахих хүчин чармалтыг тод харуулж байна гэж байлаа.

Дараа нь “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Агнес Калламардаас Хүний  эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлаас хүндэтгэлийн хуралдаан хийж буйтай холбогдуулан талархлын захидал ирүүлснийг цахимаар танилцуулсан юм.

Уг захидалд “Эмнести Интернэшнл" нь шударга бусын эсрэг 10 сая гаруй хүнийг нэгтгэсэн дэлхий дахины хөдөлгөөн юм. Бид хүн бүр эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийн төлөө, үүний дотор дэлхий даяарх хүний эрх хамгаалагчид аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг байхын төлөө кампанит ажил өрнүүлдэг. Олон улсын хүний эрх хамгаалагчдын өдрийг тохиолдуулан би Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Азидаа анхдагч орон болсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улс хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүний эрх хамгаалагчдын оруулж байгаа хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, 2022 онд уг хуулийг хэрэгжүүлэх механизмыг амжилттай байгуулсанд сайшааж байна гэсэн байв.

2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар хүний эрх хамгаалагчдын асуудлаарх тогтоолыг өргөн мэдүүлэхэд Монгол Улс хамтран оролцсон явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид Монгол Улсын Их Хурлаас хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай  хуулийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт бид итгэж байна. Энэ хуулиар хүний эрх хамгаалагчдыг бүрэн хамгаалахын тулд хүний эрх зөрчигчдөд хариуцлага тооцохыг шаардсан идэвхтний дуу хоолойг боомилж болзошгүй  хуулийн цоорхойгоо арилгаж, хүний эрх хамгаалагчдад тайван замаар үйл ажиллагаагаа явуулах аюулгүй орчинг бүрдүүлэхийг "Эмнести Интернэшнлээс" уриалж байна гэж уг захидалд дурдсан байлаа.  

Мөн захидалд, Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан бид Монгол Улсын Их Хурлаас Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөртөө хүний эрхийг албан болон албан бус боловсролын тогтолцоонд нэгтгэх тухай удирдамж бүхий Хүний Эрхийн Боловсролын Дэлхийн Хөтөлбөр болон Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай НҮБ-ын Тунхаглалын дагуу хүний эрхийн боловсрол олгох асуудлыг тусган манлайлж, дахин Азидаа анхдагч орон болохыг уриалж байна гэсэн байв.

Үүгээр Хүний  эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөв хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 36 минутын өмнө2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.8 цаг 41 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа8 цаг 47 минутын өмнөНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ8 цаг 54 минутын өмнө“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа8 цаг 59 минутын өмнөНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо9 цаг 3 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав9 цаг 9 минутын өмнө“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв9 цаг 13 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна9 цаг 17 минутын өмнөҮндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ9 цаг 21 минутын өмнө100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ9 цаг 23 минутын өмнө“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана9 цаг 25 минутын өмнөХ.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.