Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт эхэллээ


12-р сарын 11
16 цаг 42 минут

       Улсын Их Хурлын Тамгын газраас, Монголын Хуульчдын Холбоо, Швецарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” өнөөдөр (2023.12.11) эхэллээ. Нийгмийн бүхий л харилцааны агуулга, мөн чанарт нийцсэн, ард түмний ахуй соёл болоод олон улсын нийтлэг хандлагыг хослуулсан, ардчиллын үнэт зүйлс, эрх зүйт ёсын суурь зарчимд тулгуурласан, мөн амьдрал практикт хэрэгжихүйц чанартай хууль батлан гаргах нь хууль тогтоох дээд байгууллагын эрхэм зорилгын нэг мөн. Улсын Их Хурлын Тамгын газраас мэргэшсэн, чадварлаг, хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн төсөл эх баригчдыг бэлтгэх сургалтын механизмыг бүрдүүлэхийн тулд хуулийн төсөл боловсруулагчийн сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа билээ. 

Өнөөдрийн сургалтыг нээж, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат хэлсэн үгэндээ, парламентат ёс өндөр түвшинд төлөвшсөн улс орнуудын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулж буй уг сургалтыг эрх зүйн онол, практик хосолсон хөтөлбөрийн дагуу хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, багш, судлаач, шүүгчид удирдан явуулна гэдгийг тодотгов. Түүнчлэн суралцагчдын хууль зүйн техникийн суурь мэдлэгийг бататгаж, хуулийн төсөл боловсруулах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх зорилготой энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, ажилтнуудаас гадна бусад төрийн байгууллагын хууль эрх зүйн газар, хэлтсийн удирдлагууд оролцож байгааг дурдсан юм. 

Мөн Швецарын Хөгжлийн Агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Стефани Бурри хэлэхдээ, сайтар боловсруулсан хууль тогтоомжийн нийгэмд үзүүлэх нөлөө их төдийгүй ардчиллыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн онцолж байв. Сургалтын хөтөлбөрийг Монголын Хуульчдын Холбооны Сургалтын хороо магадлан итгэмжилсэн бөгөөд тус холбооны ерөнхийлөгч, Хууль зүйн ухааны доктор П.Одгэрэл нээлтийн үеэр, эхний удаагийн сургалт үр дүнтэй зохион байгуулагдсаны дараа олон хүмүүс хамрагдахыг хүсэж буйгаа илэрхийлснийг дурдаад, сургалтаар дамжуулж хууль бүтээх ажиллагааны үе шат, онцлог, хуулийн төсөл боловсруулахад эрх зүйн рецепцийг ашиглах арга зүй, хуульд тавигдах техникийн болон агуулгын шаардлагуудын хүрээнд системтэй мэдлэг хуримтлуулах ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ. 

“Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ыг санаачлагч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Л.Өлзийсайхан эхний хичээлийг удирдан эхлүүлсэн бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалтад нийт 70 гаруй суралцагчид хамрагдаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ31 минут 12 секундын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ35 минут 36 секундын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 27 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа1 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа1 цаг 39 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ1 цаг 44 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна1 цаг 47 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна2 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ2 цаг 35 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа3 цаг 12 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно3 цаг 21 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.