Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг нэмж гаргуулахаар боллоо


12-р сарын 11
16 цаг 47 минут

     “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) сонсголтой холбогдуулан хоёр тогтоол баталсныг тус Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа. 

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр сонсгол зохион байгуулах бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нийт 268 хүн, албан тушаалын нэрийг хавсралтаар баталж, мэдэгдэл хүргүүлэхээр болсныг зарлан мэдээлэв. Түүнчлэн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийх болно гэсэн юм.

Мөн Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчийн зүгээс нотлох баримт нэмж гаргуулахаар болсон тул “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тогтоолын төслийн хавсралтад дараах баримтыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ. Тухайлбал, Монголбанкаас: Монголбанкны Ерөнхийлөгч, Гаалийн ерөнхий газрын дарга нарын 2014 оны А-119, А/132 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Монголбанк, Гаалийн ерөнхий газрын хамтран ажиллах тухай журам”-ын Хавсралт 2.3-т заасан (2010-2023) дэлгэрэнгүй мэдээлэл; Зам, тээврийн хөгжлийн яамнаас: Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа эрхэлж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлт, автотээврийн хэрэгслийн тоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадалтай уялдуулан нүүрс тээврийг 2010-2023 онд  хэрхэн зохион байгуулж байсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгож байгаа олон улсын тээвэр хийх байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажилладаг байсан болон 2010 оноос хойш үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлангууд; Дэлхий дахинд коронавирус(Ковид-19)-ын халдвар тархсантай холбогдуулан хөл хорио тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтууд; Татварын ерөнхий газраас: Татварын ерөнхий газрын дарга болон тус газрын Том татвар төлөгчдийн газар, Улсын төсвийн орлого хяналтын газар, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа албан тушаалтнууд (2008-2023 оны хугацаанд хамаарах)-ын овог, нэр, регистрийн дугаар, томилогдсон болон чөлөөлөгдсөн огноо, холбоо барих утас; “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн эрсдэлийг тодорхойлсон дүгнэлт, холбогдох мэдээлэл; Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас: Өмнөговь аймгийн Ханбогд суманд газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй 2018-2023 онд олгосон газар эзэмшигчийн судалгааг файлаар, мөн 2018-2023 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар хувь; Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас: “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-аас 2010-2017 онд нүүрс худалдан авч экспортолсон нийт хэдэн аж ахуйн нэгжид тус бүр хэдэн ширхэг улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарын хамт; Улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл 2010-2023 онд олгосон аж ахуйн нэгжүүдийн нэрс, регистрийн дугаар, холбогдох бусад мэдээлэл; Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн хүрээнд 2010-2023 онд жил тус бүр улс хоорондын байнгын ачаа тээврийн “С” зөвшөөрөл хэдэн ширхгийг солилцож байсан, түүний зарцуулалтын тайлан болон жил бүр хэдэн төгрөгийг татан төвлөрүүлж, хэрхэн зарцуулдаг талаарх дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, нотлох баримт; ”Монголын төмөр зам” ТӨХК-иас: “Mckinsey and company” компаниар гүйцэтгүүлсэн “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ-ийг англи, монгол хэлээр, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил дүгнэсэн акт, ажлын хөлс шилжүүлсэн баримт, ”Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжийн бүртгэлийн дугаар бүхий жагсаалт, байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар; ”Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас: Ерөнхий болон туслан гүйцэтгэгч хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, удирдлагын холбоо барих утас бүхий жагсаалт; Ажил гүйцэтгэх гэрээний жагсаалт болон гэрээний хуулбар хувь; Туслан гүйцэтгэгч компаниудын гүйцэтгэсэн ажил дүгнэсэн акт, олгосон санхүүжилт; ”Эрдэнэс МГЛ” ХХК-аас: ”Эрдэнэс Таван Толгой” уурхайд 5 ширхэг автосамосвал нийлүүлэх ЭТТ-29/10/2010 дугаартай гэрээг “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний тендер шалгаруулалттай холбоотой баримт бичиг; ”Бодь интернэшнл” ХХК-иас: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, шилжүүлэн ачих терминал, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг 4 бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон болон оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай тус компанийн байгуулсан гэрээний жагсаалт болон гэрээний хуулбарыг авч Хянан шалгах түр хорооны сонсголд танилцуулахаар шийдвэрлэснийг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв3 цаг 15 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна3 цаг 17 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв3 цаг 20 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо3 цаг 25 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 30 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа6 цаг 47 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой7 цаг 57 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа8 цаг 21 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна8 цаг 42 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна8 цаг 48 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа8 цаг 52 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна9 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан9 цаг 32 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.