ОПЕК-оос гарах тухай Анголын мэдэгдэл нефтийн үнийг унагав


12-р сарын 22
10 цаг 15 минут

      ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /ВВС/. Ангол улс ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгуулллагаас гарна гэдгээ пүрэв гаргийн орой мэдэгдсэний дараа нефтийн үнэ буурлаа.

Тодруулбал, Лондоны ICE Futures биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 78.97 ам.доллар болсон нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 0.73 (0.92 хувь) ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

Нью-Йоркийн бирж (NYMEX) дээр WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ баррель нь 0.67 доллароор (0.9 хувь) унаж, 73.55 ам.доллар болжээ.

Ангол улс ОПЕК-ийн бүрэлдэхүүнээс гарч байгааг Эрдэс баялаг, газрын тос, байгалийн хийн сайд Диамантина де Азеведо мэдэгдсэнийг тус улсын албан ёсны мэдээллийн ANGOP агентлаг уламжилсан байна. Энэ шийдвэрийг Сайд нарын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дараа гаргажээ. Хуралдааныг Анголын Ерөнхийлөгч Хуан Лоуренчо даргалсан байна.

Ангол улс ОПЕК-ийн хэлэлцээрээр хүлээсэн  үүргээ удаан хугацааны туршид биелүүлээгүй гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

Эх сурвалж: Жаргал.Д montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ47 минут 55 секундын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна50 минут 45 секундын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо53 минут 32 секундын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана1 цаг 1 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 19 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина6 цаг 41 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв6 цаг 48 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна6 цаг 55 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана7 цагийн өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав7 цаг 3 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ7 цаг 16 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр7 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан7 цаг 27 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.